Саудын Арабын 11 ханхүүг баривчилжээ
- 2017-11-06
- Дэлхий
- 0

Саудын Арабын төв телевизийн мэдээлснээр, тус улсын авлигын эсрэг комисс 11 ханхүү, дөрвөн сайд болон өмнөх Засгийн газрын 11 ажилтныг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан баривчилжээ. Саудын Арабын хаан Салман ард түмэндээ хандан өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Угсаа залгамжлах ханхүү Мухаммедын даргалсан авлигын эсрэг комиссыг энэ сарын 1-нд байгуулсан. Ингэснээр үндэсний ашиг сонирхолд халдсан, хахуулийн хэрэгт холбогдсон хааны гэр бүлийн гишүүд, Засгийн газрын албан тушаалтнуудыг хатуу шийтгэнэ” хэмээлээ. Саудын Арабын “Сабаг” мэдээллийн сайтад мэдээлснээр, баривчлагдсан хааны гэр бүлийн гишүүд дунд Эр- Рияд мужийн дарга, Батлан хамгаалахын дэд сайд зэрэг нөлөө бүхий хан хөвгүүн байгаа аж. Харин төрийн дээд албан тушаалтнууд дунд Эдийн засаг, сангийн сайд, Хааны ёслолын газрын өмнөх дарга, Саудын Арабын агаарын тээврийн компанийн ерөнхий захирал, цахим мэдээллийн компанийн ерөнхий захирал зэрэг улс төр, бизнесийн салбарынхан багтжээ.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)