“Форбс”-ын жагсаалтыг Тэйлор Свифт тэргүүлэв

 

“Форбс” сэтгүүлийн урлаг, соёл, нийгмийн салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулдаг “Forbes woman” жагсаалтыг АНУ-ын дуучин Тэйлор Свифт тэргүүлсэн байна. Дуучин бүсгүй энэхүү жагсаалтад 2006 оноос багтах болсон юм. Энэ удаагийн жагсаалтад АНУ, Хятад, Англи, Энэтхэг, Францын нөлөө бүхий 100 эмэгтэй багтжээ. Жагсаалтын шилдэг аравт “Чан Цукерберг” сангийн тэргүүн Присцилла Чан, Энэтхэгийн кино жүжигчин Приянка Чопра, АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Иванка Трамп, дуучин Бейонсе, “HCL Technologies” компанийн захирал Рошни Надар, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн, “Риа новости” агентлагийн эрхлэгч Маргарета Симоньян, Хятадын “Didi Chuxing” компанийн ерөнхий захирал Жин Лиу нар багтсан байна. Тэднийг нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, шоу бизнесийн салбарт оруулсан хувь нэмэр, буяны үйлсэд хандивласан мөнгөн дүнг нь харгалзан жагсаажээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)