Азтай аавын хүүд эмээлтэй хазаартай морь бэлэглэнэ

 

Нийтийн дууны төрөлд хүчтэйхэн гарч ирж байгаа дуучин бол  Бямбасүрэнгийн Эрдэнэхүү билээ. Түүний хувьд олон сайхан уран бүтээл туурвиж өөрийн гэсэн фэнүүдтэй болсон нэгэн. Тэгвэл дуучин залуу 11-р сарын 09-ний өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа өөрийн анхны бие даасан тоглолтоо фэнүүдтэйгээ хамт хийхээр болжээ. Түүний анхны бие даасан тоглолтод урилгаар  МУГЖ Ц.Төвшинтөгс, МУГЖ Ц.Ерөө, Ардын жүжигчин Д.Самбуу болон МУСТА Б.Энхмэнд, Э.Төрмандах, Д.Цогтбаяр, П.Жимсээ тэргүүтэй дуучид болон Үндэсний хөгжмийн Алтан ураг хамтлаг, Хошин элэглэлийн Пароди хамтлагууд оролцох юм. Мөн тоглолтыг зорин ирсэн үзэгчид дундаас аз нь шовойсон аавын хүүд эмээлтэй хазаартай морь бэлэглэх гэнэ шүү.

 

 
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)