Н.Мадуро: Гадаад өрийн тохиролцоогоо шинэчилнэ

 

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро тус улсын гадаад өр болон бусад төлбөр тооцоотой холбоотой тохиролцоогоо шинэчлэхээ амлалаа. Өөрөөр хэлбэл гаднын орон, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд төлөх өрийнхөө хугацаа, хэмжээ зэргийг дахин судалж өөрчлөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Үүний тулд тэрээр дэд Ерөнхийлөгч Тарек Эль Аиссами тэргүүтэй тусгай комисс байгуулж байгаагаа зарласан юм. Гэхдээ маргааш төлөх хуваарьтай PDVSA газрын тосны компанийн 1.2 тэрбум ам.долларын өрөө хугацаанд нь төлөхөө мэдэгдсэн байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ханш эрс унаснаас үүдэлтэйгээр төсвийн орлого хэт буурч Венесуэлийн эдийн засаг гүн хямралд орж бараа бүтээгдэхүүнхий хомсдол үүсээд байгаа юм. Үүнээс болоод олон нийтийн эсэргүүцэл тэмцэл ч өрнөөд байгаа ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)