Селена Гомес шилдгээр шалгарчээ

 

“Биллбоард” медиа компаниас жил бүр шалгаруулдаг оны шилдэг уран бүтээлчээр "Инстаграмын хатан хаан" гэгддэг Селена Гомес шалгарчээ. Энэ жилийн шагнал “Эмэгтэйчүүд дуу хөгжимд” нэрийн дор Лос-Анжелес хотод болно. Ёслолд Леди Гага, Тэйлор Свифт, Пинк, Кэти Перри, Бейонсе, Мадонна нарын 200 гаруй эмэгтэй уран бүтээлч оролцож, эмэгтэйчүүдийн эрхийн талаар дуу хоолойгоо нэгтгэх юм. “Селена залуу эмэгтэйчүүдэд урам зориг өгч, дуу хоолойгоо хүчтэй илэрхийлсээр ирсэн. Тиймээс ч тэр энэ шагналд тодрох нь зүй ёсны хэрэг” гэж “Биллбоард”-ын төлөөлөгч Жон Амато хэлжээ. Дуучин Селена Гомес өнгөрсөн жил дэлхийн шилдэг 10 дуучны нэгд багтаж байжээ. Түүний “Same Old Love”,”Hands to Myself”, “Bad Liar” шилдэг уран бүтээл нь “Биллбоард”-ын жагсаалтад багтжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)