Т.Ариунаагийн космик хувьсал
- 2017-11-09
- Энтертайнмент
- 0

Монголын урлагт шинэ өнгө аясыг нэвтрүүлсэн гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн “Космик”төсөл нээлтээ хийлээ. Хүн эд баялаг, урьд өмнө байгаагүй хэв маягийг эрэн хайсан мянга мянган жилийн аян замын эцэст өөрсдийгөө хөнөөх бүхий л олзыг хураан хуримтлуулсныг дуучин Т.Ариунаа урлагийн хэлээр ойлгуулахыг зорьсон байна. Төслийн хүрээнд электро данс, фанки поп урсгалын есөн дуутай “Cosmic Ariunaa: The Remixes” цомгоо бичүүлжээ. Шинэ цомгийн найруулгыг “Ocean Grey” студид хийсэн байна. Дуучин Т.Ариунаа цомогт багтсан дуунуудаа трилоги хэлбэрээр дүрсжүүлж эхэлсэн бөгөөд “Утасны чинь дугаар” дуугаа 21 жилийн дараа шинэчлэн “Хар Сарнай” хамтлагийн гишүүн С.Амармандахтай хамтран дуулсан юм. “Утасны чинь дугаар 3.0” дууны клип монголчуудыг оюун санааны эргэлт, байгальд энэрэнгүй нийгмийн дэвшил рүү уриалснаараа онцлогтой юм.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)