Дуучин Г.Дэлгэрцогт МУСТА боллоо

“Учралын намар”, “Хайрламаар”, “Миний нандин” зэрэг уран бүтээлүүдээр үзэгч олны танил болж байгаа залуу дуучин Г.Дэлгэрцогт өөрийн анхны бие даасан тоглолт “Үлэмжийн гоо” тоглолтоо амжилттай хийлээ. МУГЖ Ч. Насантогтохын шавь тэрээр анхны тоглолтон дээрээ МУСТА хэмээх нэр хүндтэй цолоор шагнуулав. 

Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналаа авсныхаа дараа "Дуунд дуртай Монгол түмний хайр хүндэтгэлийн илэрхийлэл болсон энэхүү шагналаа дааж явахын төлөө хичээж “Үлэмжийн гоо” цомгийн дуунуудаа бүрэн клипжүүлэх, орон даяар аялан тоглолтоо хийх дараагийн ажилдаа хамцуй шамлан орно" амласан юм.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)