Дэлхийн хамгийн авьяаслаг Х.ЗАЯА мисс Монголынх
- 2017-11-13
- Энтертайнмент
- 1
Улс орны авьяаслаг миссүүд эх орноо төлөөлөн өрсөлддөг "Miss Supertalent of the world" тэмцээн БНСУ-ын Сөүл хотод боллоо. Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс А.Бөртэ-Үжин тэргүүн байр эзэлжээ. Мисс А.Бөртэ-Үжин уран нугаралтын үзүүлбэрээрээ зохион байгуулагчдыг төдийгүй шүүгчдийг алмайруулсан аж. Тэрбээр тус тэмцээнд нэгдүгээр байрыг эзэлснээс гадна “K-pop Bornstar Hall”-д урилгаар суралцах эрх, “Daegu Haany” их сургууль болон “K-Beauty Cluwenco”-ын хүндэт төлөөлөгч, “Supertalent Duty free shop”-ын зар сурталчилгааны нүүр царай, “Supertalent World record”-ын хүндэт төлөөлөгч, “CNK internet news”-ын хүндэт төлөөлөгч, “Red Angel World Pr”-ын зар сурталчилгааны төлөөлөгчөөр тус тус шалгарч 2018 оны Пёнчан өвлийн олимпын нээлтэд оролцох эрхтэй болсон байна.
Б.Номуун
Сэтгэгдэл (1)
(122.201.24.227)
Mundag bna.amjilt husye