“Балет-миний хобби” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Хүүхэд, залуусын сонгодог урлагийн боловсролыг дээшлүүлэх, тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, бүтээлч, зорилготой иргэдийг бий болгох зорилгоор Урлагийн боловсролыг дэмжих төвөөс “Балет-миний хобби” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд ирэх сарын 1-нээс 2019 оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хүссэн хүн бүр суралцах боломжтой. Сургалтын нэгдүгээр шатанд балетын суурь дасгал, хөдөлгөөнийг анхан шатнаас нь заана. Хоёрдугаар шатанд балетаар сонирхон суралцагчдад зориулж тодорхой уран бүтээлд дүр бүтээлгэх ажээ. Энэхүү сургалтад хамрагдсан суралцагчид УДБЭТ-ын сонгодог уран бүтээлүүдийн зохиолтой танилцаж, хөнгөлөлттэй үнээр үзэх боломж олгох юм.

 

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)