Серена Уильямс хуримлав

 

Дэлхийн чансааг тэргүүлэгч, АНУ-ын теннисчин Серена Уильямс “Реддит” нийгмийн сүлжээний томоохон компанийг үүсгэн байгуулагч, армян гаралтай хөрөнгө оруулагч Алексис Оганянтай хуримлалаа. “Hello” сэтгүүлд мэдээлснээр, хосуудын хурим Шинэ Орлеонд “Жонон ба үзэсгэлэнт бүсгүй ” сэдвийн хүрээнд болсон байна. Хосууд хуримын ёслолоо Шинэ Орлеоны орчин үеийн урлагийн музейд үйлдсэн бөгөөд нэг сая гаруй ам.доллар зарцуулжээ. Хуримын ёслолд Бейонсе, Ким Кардашян, Эва Лонгори, Каролина Возняцки, Келли Роуланд, Анна Винтур тэргүүтэй 200 зочин оролцсон байна. Серена Уильямс Алексис Оганян нар өнгөрсөн жил сүй тавьсан ба хоёр сарын өмнө ууган охин Алексис Олимпиягаа өлгийдөн авчээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)