Хятадад 6190 албан тушаалтныг баривчилжээ
- 2017-11-22
- Дэлхий
- 0

Хятадын коммунист намын авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд эдийн засгийн хатуу бодлого баримтлах тухай дүрэм журмыг зөрчсөн 6190 албан тушаалтанд өнгөрсөн сард хариуцлага тооцжээ. Коммунист намын Сахилга батыг хянан шалгах хороо мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийн олонх нь шагнал урамшуулал олгох тухай журмыг зөрчсөн байна. Мөн бусдаас үнэтэй бэлгэ авсан, улсын тээврийн хэрэгслүүдийг хувийн хэрэгцээндээ ашигласан зэрэг зөрчил гаргажээ. Хятадын коммунист намын Сахилга батыг хянан шалгах хорооноос, энэ оны эхний 10 сарын байдлаар эдийн засгийн хатуу бодлого баримтлах тухай дүрэм журмыг зөрчсөн 53195 хүнд хариуцлага тооцсон байна. Тус хороо нь хөдөө орон нутгийн засаг захиргаа, нам дотор, засгийн газрын агентлагууд, төрийн өмчийн байгууллагууд болон төв санхүүгийн байгууллагад сар тутамд хяналт шалгалт хийж, зөрчил дутагдал гаргасан хүмүүст зохих хариуцлагыг нь тооцдог аж.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)