Акихито хаан ширээгээ шилжүүлнэ
- 2017-11-23
- Дэлхий
- 0

Японы эзэн хаан Акихитогийн хаан ширээнээсээ татгалзах талаарх тусгай зөвлөлийн хуралдааныг ирэх сарын 1-нд хийхээр албан ёсоор товлосон тухай Японы Засгийн газраас мэдээллээ. "Хуралдаан ирэх сарын 1-нд болох бөгөөд түүний дараа бид эзэн хааны ордны хэрэг эрхлэх газрын төлөөлөгчтэй хамтран үр дүнг нь зарлана. Бүрэлдэхүүнд нь парламентын хоёр танхимын дарга нар болон Японы Дээд шүүхийн дарга багтдаг зөвлөлийн гишүүдийн саналд үндэслэн хаан ширээнээс эзэн хаан татгалзах огноог тодорхойлно” гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшихидэ Суга мэдээлсэн байна. Хаан ширээнд шинэ эзэн хаан суусны дараах эрин үеийг хэрхэн нэрлэх талаар тэрбээр хөндөн ярихдаа “Энэ асуудлыг улс орны ард иргэдийн амьдралд үзүүлж болзошгүй нөлөөг харгалзан шийдвэрлэнэ” гэжээ. NHK сувгийн мэдээлснээр, Акихито нь 2019 оны гуравдугаар сарын 31 юм уу дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ татгалзаж, угсаа залгамжлах хунтайж Нарухитод өвлүүлж магадгүй юм.
Б.Бат

Сэтгэгдэл (0)