Зимбабвен шинэ Ерөнхийлөгч тангараг өргөнө

“Зимбабве улсын Дэд ерөнхийлөгч асан Эммерсон Мнангагва Ерөнхийлөгчийн тангаргаа энэ долоо хоногт өргөнө” гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улсын эрх баригч Зимбабвен Африкийн үндэсний холбоо буюу Эх оронч фронт намын эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Патрик Чинамасу энэ талаар зарлажээ. Эрх баригч Зимбабвен Африкийн үндэсний холбоо Эх оронч фронт намын парламентын бүлгийн дарга Лавмор Матукегийн мэдээлснээр, шинэ Ерөнхийлөгч нь ирэх оны наймдугаар сарын эцэс хүртэл буюу хуучин ерөнхийлөгч Роберт Мугабен бүрэн эрхийн хугацаа дуустал төрийн эрхийг барих юм байна. Тус улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2018 оны есдүгээр сараас өмнө болох аж. Зимбабвен Ерөнхийлөгчийн албан тушаалыг 37 жилийн турш хашсан Роберт Мугабе нь огцрох тухайгаа өнгөрсөн мягмар гарагт тус улсын парламент түүнийг албан тушаалаас нь зайлуулах асуудал хэлэлцэж байх үед мэдэгджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)