Хунтайж Мухаммед ах нараа эрүүдэн шүүв
- 2017-11-24
- Дэлхий
- 0

Авлигын хэргээр баривчлагдсан Саудын Арабын эзэн хааны гэр бүлийн гишүүд болон бизнес эрхлэгчдийг эрүүдэн шүүж байгаа талаар “Дэйли мэйл” сонинд мэдээллээ. Эх сурвалжид бичсэнээр, баривчлагдсан хүмүүсийг АНУ-ын мөрдөгчид шүүхдээ зодож, тамлаж, доромжилсон байна. Саатуулагдсан хунтайж нарыг байрлуулж буй зочид буудлуудын гадна Саудын Арабын тусгай албаны хуягт техникүүд байрлуулсан бөгөөд АНУ-ын хувийн хамгаалалтын албаны цэргүүд ажиллаж байгаа аж. “Академи” компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийг тамласан асуудалд тус компани холбогдолгүй юм байна. “Авлигын эсрэг кампанит ажлыг эхлүүлсэн Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд байцаалтад биечлэн оролцжээ. Тэрбээр баривчлагдсан хунтайж нар болон бизнес эрхлэгчдээс 194 тэрбум ам.доллар хураан улсын санд нийлүүлжээ. Угсаа залгамжлах хунтайжийн удирддаг Авлигатай тэмцэх дээд хорооноос авлигын хэрэгт сэжиглэгдсэн 11 хунтайж, 30 орчим бизнес эрхлэгчийг баривчлан саатуулах тухай тогтоолыг энэ сарын 5-нд гаргасан байна. Энэхүү байгууллагыг Саудын Арабын эзэн хаан Сальман бен Абдель Азиз Аль Саудын зарлигаар байгуулсан ажээ.

Сэтгэгдэл (0)