Вашингтон Сириэс цэргээ татахгүй
- 2017-11-25
- Дэлхий
- 4

Вашингтоны эрх баригчид террорист “Исламын улс” бүлэглэлийг бут цохисны дараа ч Сирийн умард хэсэгт цэргээ үлдээх бодолтой байгаагаа илэрхийллээ. Энэ нь Ираны дэмждэг Сирийн Засгийн газрын цэрэг уг нутагт хяналтаа тогтоох боломж олгохгүй байх зорилготой талаар “Вашингтон Пост” сонинд нийтэлжээ. “Ойрхи Дорнод дахь “Исламын улс” террорист бүлэглэлийг устгах нь тодорхой болсон. Тэр цаг АНУ-ын цэрэг Сирид байх хууль ёсны эрхгүй болно. Пентагон цэргээ татсан тохиолдолд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын Засгийн газрын цэрэг тус улсын энэ хэсгийг эзлэн авах боломж бүрдэж, Ираны эрх баригчдын хүсэл биелнэ. Үйл явдал ингэж өрнөхөөс сэрэмжлэхийн тулд Д.Трампын Засаг захиргаа Сирийн умард хэсэгт цэргээ үлдээж, Ардчилсан Сирийн цэргийн хүчинд “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. АНУ-ын Засаг захиргаа Сирийн энэ хэсэгт тус улсын засгийн газарт хамааралгүй удирдлагын шинэ бүтэц үүсгэхийг хүсч байгаа юм” гэж эх сурвалжид мэдээлжээ. Курдүүд зонхилсон Ардчилсан Сирийн цэргийн хүчний отрядуудад дэмжлэг үзүүлэх нь Башар Асадад шахалт үзүүлж, НҮБ-ын ивээл дор Женевт хийх яриа хэлэлцээний үеэр түүнийг буулт хийхэд хүргэх боломж олгох ажээ.
Ц.Бат

Сэтгэгдэл (5)
(76.100.0.2)
Oo za za hoinoos ireed hot miniih hotond orood honi miniih gegch boloh nee.Unen dibel durakuud yumaa.
зочин (66.181.188.167)
овоо ш дээ. монголд бас над шиг зөв бодолтой хүн байдаг л юм байна
pkxn (203.91.112.137)
Дэлхийн 2-р дайнд АНУ гол үүрэг гүйцэтгэж ялсан гэдэг шиг юм болох нь л дээ.Исламын улсын ард чинь АНУ байсаар байгаа . Сирийг Орос чөлөөлсөн.
зочин (182.160.32.220)
Ардын намын модон тамгыг хэн сийлсэн билээ гэдэг шиг,дайсныг нь \исламын улс\ дарж өгчихөөд явчихна гэж үү?
Зочин (203.91.112.137)
Хогийн бузар алуурчин ,хутган үймүүлэгч АНУ нь хаа очсон газраа цус урсгаж талцуулан дайтуулж, улс үндэстнийг доройтуулан зовоодог талуулж байхдаа таарсан адгийн улс. Газрын хөрснөөс устгавал зохих улс мөн.