ББСБ-уудын зээлийн хүү буурчээ
- 2017-11-28
- Эдийн засаг
- 0

Санхүүгийн зохицуулах хорооноос сүүлийн нэг жилийн хугацаанд банк бус санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх бодлого явуулж байгаа юм байна. Үүний үр дүнд энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус салбарын нийт актив 906 тэрбум төгрөгт хүрч, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 160.7 тэрбум төгрөгөөр буюу 41.3 хувиар өсчээ. Өртөг зардал багатай эх үүсвэр нэмэгдсэнээр нийт зээлийн хэмжээ өмнөх оны дүнтэй харьцуулахад 592.4 тэрбум төгрөгт хүрч, зээлийн сарын жигнэсэн дундаж хүү жилийн өмнөхөөс 0.8 пунктээр буурч 3.4 хувь болоод байгаа юм. Энэ нь зээлийн эх үүсвэр 32.3 хувиар өссөн ч эргэн төлөгдөх нөхцөл нь тодорхой байдлаар нэмэгдсэн эерэг үзүүлэлт болж байна.
Д.МӨНХ

Сэтгэгдэл (0)