“Tайм” сэтгүүл “Европын шинэ лидер"-ийг онцоллоо

 “Tайм” сэтгүүл шинэ дугаарынхаа тэргүүн нүүрэнд “Европын шинэ лидер” гэсэн гарчигтайгаар Францын Ерөнхийлөгч Э.Макроныг онцолсон байна. Улмаар Шарль де Голлиос хойш энэхүү сэтгүүлийн нүүрэнд заларсан Францын Ерөнхийлөгчөөр Э.Макрон тодорлоо. Шинжээчид “Tайм” сэтгүүлийн редакц Э.Макроныг онцолсон нь Европын холбооны манлайлал Германаас Францад буюу А.Меркелиэс Э.Макронд шилжсэний илэрхийлэл хэмээн үзэж байна.

Харин Европын хэвлэлүүдэд “Tайм” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарах хэмжээний улстөрч хэмээн шүүмжилжээ. Францын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг тус орны иргэдийн 57 хувь дэмжээгүйг олон нийтийн санал бодлыг судлах Францын хүрээлэнгийн “Le Journal du Dimanche” сонинд өнгөрсөн сард нийтэлсэн билээ. Уг санал асуулга нь Э.Макроны чансаа унасаар байгааг харуулж байна. Сонгуульд ялалт байгуулан гарч ирснээсээ хойш Эммануэль Макрон “цөөнхийн” Ерөнхийлөгч болсон хэмээн барууны ажиглагчид дүгнэх болжээ.

Ц.Бат

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)