Төмрийн хүдрийн үнэ 97 ам.долларт хүрнэ

Төмрийн хүдрийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-д гангийн үнэ нь оны эхний улиралд огцом өсч, сэргэсэн. Үүний дараагаар Дэлхийн банкны зүгээс төмрийн хүдрийн ханшийн төлөвийг 2020 он хүртэлх таван жилийн таамаглалаа өсгөлөө. Тус түүхий эдийн үнэ энэ онд тонн тутамдаа 85 ам.доллараас буухгүй бол 2020 онд 97 ам.доллар хүрэхээр байгаа аж. Төмрийн хүдрийн үнийн таамаглалаа нэмэгдүүлсэн шалтгаанаа Дэлхийн банкнаас “Хятадын бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотой 2-3 сард гангийн үнэ огцом өссөн. Мөн далайн чинадаас ирж буй төмрийн хүдрийн нийлүүлэлтэд тасалдал гарсан. Хятадын шинэчилсэн бүтээн байгуулалтын хандлагаас хамаарч өнгөрсөн сараас төмрийн хүдрийн үнэ өсч байна” гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Монгол (66.181.172.12)

    2017-11-29

    Төмрийн хүдрийн үнэ өссөн л юм байж , Монголд нөлөө байна уу? Нөгөө орд эзэмшигч хятадууд нь баяжаад байгаа биздээ.