Хятадын эрх баригчид цахим худалдааг хуульчилна
- 2017-12-01
- Дэлхий
- 0

Хятадын эрх баригчид цахим худалдааны тухай дэлхийн анхны хуулийг нарийвчлан боловсруулахаар судлан хэ лэлцэж байна. Хятадын Хэ рэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс Бээжин хотод энэ сарын 22-нд зохион байгуулсан Цахим худалдааны хуулийн төсөл, хэрэглэгчдийн эрх аш гийг хамгаалах тухай тусгай сэдэвт хурлын үеэр, эрдэмтэн мэргэжилтэн, судлаачид ца хим худалдааны эрхлэлт, үйл ажиллагааны менежмент, шудар га бус өрсөлдөөн, цахим худалдааны хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцжээ. Уг хуулийн төсөлд цахим худалдаа эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг нарийн тодорхойлж, хэрэглэгчдийн эрх ашгийг илүү сайн баталгаажуулж чадна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Цахим худалдаа Хятадад хурдацтай хөгжих болсон. Статистик судалгаанаас үзвэл, Хятадын цахим худалдааны бараа гүйлгээ 30 их наяд юаньд хүрсэн нь мөн үеэс 25.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Цахим худалдаа Хятадын ард түмний амьдралын хэв маяг, хэрэглээний дадлыг сайжруулсан гэж судлаачид үздэг. Гэвч цахим худалдааны хурдтай хөгжил, арга хэлбэр хүрээгээ тэлэхийн хэрээр, сөрөг үр нөлөө үзүүлэх болсон тул зохицуулалт хийх шаардлагатай юм. Бээжингийн эрх баригчид 2013 онд Цахим худалдааны хуулийн тухай төслөө эхлүүлсэн билээ. Хятадын хууль тогтоох байгууллага цахим худалдааны хуулийн төслийг энэ сарын эхээр дахин авч хэлэлцсэн байна. Хятадын Улс төр, хууль зүйн их сургуулийн орлогч захирал Ши Жяньжүн “Уг хуулийн төсөл ард иргэдийн анхаарал хандуулж буй асуудалд чиглүүлэн дүрэм тогтоол боловсруулж, цахим худалдаа эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг улам эрчимжүүлэх зорилготой юм. Дараагийн шатанд Цахим худалдааны хуулийг интернэтийн үйл ажиллагааны хуулийн цар хүрээнд хамруулж, тогтвортой хөгжлийг нь ахиулах болно” гэж Бээжин хотод тавьсан илтгэлдээ дурдлаа. Хэрвээ энэ хуулийг хэрэгжүүлж эхэлбэл зөвшөөрөлгүй бараа, бүтээгдэхүүн борлуулсан сайтыг зохих хариуцлагад татах талаар журамлаж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ажээ. Одоо мөрдөж буй хэвлэл мэдээллийн тухай хуульд тухайн сайт оюуны өмчийн эрхэнд халдсан тохиолдолд хариуцлага хүлээхээр заажээ.
Хэрвээ хуурамч бараа худалдан авч, эрх ашиг тань зөрчигдсөн бол цахим худалдаа эрхлэгчид хариуцлага хүлээлгэх заалтыг шинэ хуульд оруулах юм. Энэ хуулийг баталсны дараа оюуны өмчийн эрхийг хамгаалах төдийгүй, хуурамч бараа бүтээгдэхүүн борлуулж, худал зар сурталчилгаа хийсэн бол заавал төлбөр төлж, үүрэг хариуцлага нь нэмэгдэх юм байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, шинэ хууль хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ ца хим худалдааны өрсөлдөөнд түлхэц үзүүлэх аж. Хятадын Хэрэглэгчдийн нийгэмлэгээс WeChat-ын худалдааг ч энэ хуу лийн хүрээнд хамруулах ёстойг санал болгожээ. WeChat-аар хийж буй худалдааны тухай албан ёсны зохицуулалт байдаггүй бөгөөд хуурамч бараа, үйлдвэрлэсэн он сар, шошго тэмдэг, үйлдвэрийн нэр хаяггүй бараа бүтээгдэхүүнийг олноор худалдаалдаг. Улмаар WeChat-ын худалдаатай холбоотой хэрэглэгчдийн санал, гомдол олноор ирдэг байна. Хятадын улс төр, хууль зүйн их сургуулийн судалгааны төвийн дэд захирал Жү Вэй “Одоо хэрэгжүүлж буй хууль цахим худалдааны сүлжээнд мөнгөний луйвар их гардаг. Тиймээс шинэ хуулийн төсөлд энэ талын агуулга нэмж, худалдан авагчдад мөнгийг нь буцааж өгөх хуулийн орчныг баталгаажуулах хэрэгтэй” хэмээн санал оруулжээ. Мөн шинэ хуулийн заалтад үйлчлүүлэгчийг төөрөгдүүлэхүйц сурталчилгаа явуулж, бодит бус тайлбар ний тэлсэн бол их хэмжээний мөнгөн торгууль ногдуулахаар болсон байна. Цахим худалдаа эрхлэгчид хэрэглэгчдийн сөрөг сэтгэгдлийг устгаж, хуурамчаар эерэг сэтгэгдэл бичиж, өндөр үнэлгээ өгсөн то хиолдолд 30 мянган ам.доллар хүртэлх торгууль төлөх юм.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)