Сюзи Орман: Мөнгө надад хэрхэн яаж хувь хүний хүч чадлын талаар зааж сургасан тухай өгүүллээ
- 2017-12-02
- Үнэн
- 3

Миний гудамжны нэр “Мөнгөний хатагтай” гэдэг нэр байлаа. Танихгүй хүмүүс надтай гудамжинд таархаараа, “Хараач нөгөө Мөнгөний хатагтай явж байна” гэж хэлдэг байв. Карьераа эхлүүлсэн эхний хэдэн жилд би хаа сайгүй л явж, бусдад санхүүгийн тал дээрхи зөвөлгөө өгч байдаг байсан болохоор, хүмүүс намайг ингэж дууддаг байсан байх гэж би боддог байлаа. Гэхдээ хэдэн жил өнгөрсөний дараагаар, хүмүүсийн нүдэнд би мөнгө хийж чадаж байгаа болохоороо хүчирхэг харагдаж, тэд миний амжилтыг тодотгож дуудах гэсэндээ тийнхүү нэрэлж байсаныг ойлгосон юм.
Үнэндээ бол тэдний бодол буруу юм. Мөнгө хийж байгаа болохоор, мөнгө намайг хүчирхэг болгож байсан юм биш. Мөнгөтэй болохоороо би хүчирхэг байсан ч юм биш. Заримдаа намайг мөнгөтэй болохоор хүчтэй байгаа гэж бодож дөсөөлж байгаа хүмүүст би ингэж хэлмээр санагддаг. “Үнэндээ бол анхны удаа гар дээрээ маш их мөнгө тавьсаны дараа, энэ их мөнгө надад үзэгдэж байгаа зорилого бол намайг хичнээн хүч чадалгүй вэ гэдэгийг л үзүүлэх гэсэн зорилого юм байна гэдэгийг би ухаарсан юм шүү.” Гэхдээ л мөнгө надад гайхалтай чухал амьдралын хичээлүүдийг заасан бөгөөд, энэ талаар би та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байгаа юм.
1 “Хүч чадал “Чи хэн бэ” гэдэг дээрээс бий болдог болхоос, чамд юу байгаа вэ гэдэгээс бий болдоггүй” Нийгэм бидний санаа бодолыг нэг маягын сэтгэхүйтэй болгож програмчилсан байдаг. Ихэнхи хүмүүс гадна талын амжилт гүйцэтгэл л бидэнд хүч чадал авчирдаг гэж итгэхэд хүрч байдаг. Жишээ нь чи хир их мөнгө олж чадсан, хир өндөр эрдэмийн зэрэг хамгаалсан гэх мэт. Үнэндээ бол яригдаж байгаа энэ хүч чадалууд зөвхөн олон нийтийн дунд хүлээн зөвшөөрөгдөж болох хүч чадал байдаг. Энэ бүх зүйлс бусадын нөлөөгөөр бас алга болж болдон. Миний өвөг эцэг надад байнга ингэж хэлдэг байж билээ. “Сюзи, тэд чиний мөнгийг авч чадна. Бас чиний байшинг авч чадна. Чиний ажилыг ч бас авч чадна. Тэр байтугай чиний оюун санааг хулгайлж чадна. Харин зөвхөн чиний зүрх сэтгэлийг бол хэзээ ч авч чадахгүй. Тэгэхээр чи өөрийнхөө зүрх сэтгэлийг таньж мэдэж, зүрх сэтгэлээ үнэлж чадсанаар л өөрийнхөө хир их хүч чадалтайг таньж чадна.” Миний өвөг эцэг гадаад болон дотоод хүч чадалын ялгааг ойлгодог байсан юм. Харин би энэ ялгааг ойлгохын төлөө хэдэн жилийн туршид олон гашуун туршлагыг туулж байж, сая нэг өвөөгийнхөө хэлсэн үгний утга санааг ойлгож билээ.
2 “Мөнгө үнэндээ өөрөө бол ямар ч хүч чадалгүй эд юм” Мөнгө оршиж байгаа ч үнэндээ чи өөрөө түүнийг олж, бас хадгалж, үрж зарцуулж, зээлж байдаг. Мөнгөтэй холбоотой сонголтыг зөвхөн чи өөрөө л хийж, чи өөрөө л удирдаж байдаг. Тийм ч учираас мөнгө нэг талаасаа чамайг хир их хүч чадалтай вэ гэдэгийг харуулж өгөх багш болж байдаг. Гучин хэдэн настайгаасаа би ахиухан бөгөөд том мөнгө хийж эхэлсэн юм. Тэр үед би өөртөө маш үнэтэй машин, маш үнэтэй хувцас хунар, мөн Cartier брэндийн тансаг үнэтэй бугуйн цаг худалдаж авсан байлаа. Учир нь би тэр үед маш баян нэг залуутай болзож байсан юм. Тэр залуугын хүрээнд би багтаж орох гэж, түүний байдалтай өөрийгөө нийцүүлэх гэж би энэ бүхэнийг өөртөө худалдаж авсан хэрэг. Эхлээд өөрийнхөө мөнгийг үрж дуусаад, дараа нь банкны мөнгийг хэрэглэдэг болов. Нэг мэдэхэд зээлийн карт маань 60000 долларын өртэй болчихсон байв. Яаж ийм байдалд хүрч чадаж байнаа? Би мөнгө олдог ажилыг сонгож хийгээд, ажилаа амжилттай гүйцэтгэж, сайн мөнгө олж байлаа. Тэгсэн хирнээ энэ боломжоо ашиглаж, санхүүгийн байдалаа баталгаажуулж, хувийн эд хөрөнгөө өсгөхийн оронд, өөр нэг тэнэг сонголт хийж, хамаг мөнгөө бусдад хүчтэй сэтгэгдэл төрүүлэхийн төлөө, эд зүйл дээр үрэн таран хийж байсан байгаа юм. Мөнгө надад миний хүч чадалтайг харуулсангүй. Харин миний хувь хүн хичнээн хөөрхийлөлтэй, хүч чадалгүй болохыг л илүү нотолж харуулсан нь энэ.
3 “Өөрийн үнэ цэнэ гэдэг эд хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг” Би өөрийнхөө байдал үнэн бодитоор хандаж эхэлсэн тэр үед, үнэндээ бол хичнээн өрөвдөлтэй, аз жаргалгүй байдалд байгааг олж харсан юм. Би нэгэн чухал үнэнийг амьдралдаа ойлгож аваад байлаа. Тэр нь юу байсан гэхээр, “Бид хэн нэгэнээс өөрийгөө дутуу гэж бодох үедээ л хэн нэгэнээс илүү ихийг үрж эхэлдэг юм байна” гэсэн үнэн байв. Гэвч ийм сонголт маань эцэстээ намайг хаана авчирав? Өртэй, бас өрөвдөлтэй байдал. Энэ цагаас эхлээд би мөнгийг өөрийнхөө зааварлагч багш болгохоор шийдсэн юм. Би өөрийнхөө мөнгөний тал дээр хийж байгаа сонголтуудыг нарийн ажиглаж эхэллээ. Би өөртөө болон өөрийнхөө мөнгөнд илүү хүндэтгэл, илүү хайр өгч сурсан цагаас эхлээд, миний дотор байсан олон хүнд дарамт хөнгөрөөд ирэхийг мэдэрсэн юм. Би өөрөөрөө байж эхэллээ. Яг хаана ямар байдалд зогсож байгаа тэр байдал дээрээ би амьдарч байв. Өөртөө байхгүй мөнгөөр юм худалдаж авахаа болилоо.
Би өөрийнхөө оюун санаатай хамт амьдарч эхэлсэн юм. Тиймээс би өөрийнхөө хэн бэ гэдэгийг, юу хүсэж байгаагаа, юу бодож байгаагаа сайтар тод харж эхэллээ. Би өөрийнхөө жинхэнэ хүч чадалыг эцэсийн эцэст олж авч чадсан юм. Гаднын ертөнцөөр би өөрийгөө дүгнүүлэхээ больж, харин би өөрөө өөрийгөө дүгнэх болсон. Өнөөдөр надад байгаа эд хөрөнгө минь үнэ цэнэтэй бол хувирхад, тэр үед би өөрийнхөө дотоод алдааг зоригтой ухаж гаргаж ирж, өөрөө өөртөө өртэй байгаагаа ойлгож мэдсэн явдал гол нөлөө үзүүлсэн юм. Хэрэв өнөөдөр зээлийн картанд чинь мөнгө байхгүй болж, хадгалсан мөнгө хүртэл үлдээгүй байгаа явдал таньд тохиолдоод байгаа бол, надад мөнгө байхгүй байна гэж гомдоллож, санаа зовох хэрэггүй юм. Үүний оронд мөнгө таньд чухам ямар хичээл заах гээд байгааг ойлгож ухаарах нь чухал. Өнөөг хүртэл та өөрийнхөө хувь хүний үнэ цэнийг олж чадсан байна уу? Эсвэл зөвхөн мөнгө л таны асуудалыг шийддэг мэт хэвээр байна уу гэдэгийг та өөрөөсөө асуух хэрэгтэй юм.
4 “Юу зөв вэ гэдэгийг л хийх хэрэгтэй болхоос юу амархан вэ гэдэгийг хийх нь алдаа юм” Надад итгээрэй, зээлийн картны өрийг нэмэгдүүлэх гэдэг хичнээн амархан болхыг би биеэрээ мэднэ. Надад 60000 удаагын өөрийн гэсэн ухаалаг бодолгүй авирласан үйлдэлийн дурсамж хадгалаастай байгаа. Хэрэвээ би арай эрт өөрийгөө зогсоож, хойш нь татаад, өөртэйгээ ярилцсан бол, өөрийнхөө хүч чадалгүй байгаа байдалыг арай эрт ухамсарласан бол, тэр чинээгээрээ арай эрт өөртөө мөнгө хадгалж, тэр чинээгээрээ илүү эрт аз жаргалтай болох байсан байх. Ямар нэг зүйлийн талаар би, энэ зүйл зөв зүйл юмуу, эсвэл зүгээр л амархан зүйл юмуу гэдэгийг мэдэхийн тулд өөртөө тавьдаг гурван асуулт байгаа. Нэгдүгээрт гэвэл, “Энэ үнэхээр өгөөмөр зүйл мөн үү?” Хоёрдугаар гэвэл: “Энэ үнэхээр хэрэгцээтэй зүйл мөн үү?” Гуравдугаарт гэвэл, “Энэ үнэхээр үнэн зүйл мөн үү” Хэрэв гурван асуултанд би үнэхээр “Тийм” гэж хариулах юм бол, тэр зүйлийг зөв зүйл хэмээн хүлээн зөвшөөрхөд би бэлэн байдаг. Зөв зардал гаргах тал дээр эмэгтэйчүүд ихэвчлэн нилээд бүтэлгүй талдаа байдаг. Хэрэв эгч чинь өрөө төлөхийн төлөө мөнгө зээлье гэвэл, эсвэл хүүхэд чинь шинэ машин авахын төлөө дутсан мөнгөө төлүүлэх гэвэл эмэгтэй та энэ гуйлтанд бараг бодож эргэлзэх ч хэрэггүй “За” гэж хэлхэд бэлэн байдаг.
Энэ нь эмэгтэй хүний дандаа л өгч байх гэсэн бодол хадгалж байдаг DNA-тэй холбоотой байж мэднэ. Хийхэд амархан зүйлс дандаа заавал зөв зүйлс байдаггүй гэдэгийг та өөртөө хаяа сануулж байх нь бас чухал юм. Та хэн нэгэнийг өрийг дархад тусалсан байя гэж бодъё. Гэхдээ ингэснээрээ та үнэхээр тэр хүний асуудалыг зохицуулж чадах уу? Эсвэл тэр хүнийг улам илүү амар хялбар маягаар өөрийн хариуцлаганд хандхад хүргэж байна уу? Ихэвчлэн мөнгөний асуудалд өөрийнхөө байгаа байдалаас орсон тохиолдолд, хүн эргээд л нөгөө асуудалдаа буцаж орж байдаг байдал олон тохиолддог. Тэгэхээр энэ нь үнэхээр тусламж мөн үү? Эсвэл тухайн хүнийг улам илүү хүч чадалгүй болгож байгаа хэрэг үү?
Мөн өөрийнхөө тухай аваад үзсэн ч тэр, өөртөө байгаа хэрэгцээт үед хэрэглэх мөнгөө хэн нэгэнд зээллээ гээд, эргээд та өөрийгөө илүү цагаар ажиллах, эсвэл илүү санаа зовох байдалд оруулж болох талтай. Энэ нь эргээд өөртөө өгөөмөр хайртай зан гаргаж байгаа явдал мөн гэжүү? Миний зөвлөх үг гэвэл, “ Үгүй гэж хэлж чадаж байгаа нь хайраас гарсан үг байж болох бол, За гэж хэлж байгаа нь айдасаас гарсан үг байж болно”
Б.Саруул

Сэтгэгдэл (3)
DR. PRADHAN (197.211.58.24)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN (197.211.58.24)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Dr. louis (129.205.113.213)
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад dr.louisclinic@gmail.com хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Учир нь бид бөөрний эмнэлэгт яаралтай хэрэгтэй эсвэл 918704214690 имэйл: dr.louisclinic@gmail.com whatsapp: 1- (725) 2017759 Үнэ: $450,000usd