Алтны үнэ 2300 ам.долларт хүрнэ

Германы “Incrementum AG” үнэлгээний байгууллагаас алтны үнийг урт хугацаандаа унци тутамдаа 2300 ам.долларт хүрнэ гэсэн таамаглал гаргажээ. Олон улс бодлогын хүүгээ бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого баримталж буй нь алтны үнийг өсгөх шалтгаан болж буй хэмээн тайлбарлалаа. Одоогоор унци алт 12001300 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа юм. Алт нь худалдааны баталгаат хэрэгслийн хувьд эдийн засгийн өсөлт тогтворгүй байгаа энэ үед олон улс алтны нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарч байна. Дэлхийн банкны шинжээчдийн таамгаар алтны ханш ирэх 2018 оны зургаадугаар сар гэхэд унци нь 2300 ам.долларт хүрч нэмэгдэх аж. Алтны ханш өнгөрсөн онд өндөр байсан ч ирэх онд илүү чангарах гэнэ. Европчууд XIX зууны үед “Алтан стандарт” гэгчийг бодож олсон бөгөөд мөнгөн тэмдэгтийн ханш нь Төвбанкинд хадгалагддаг алтныхаа хэмжээгээр үнэ­ лэгддэг журмыг нэвтрүүлсэн байдаг. Учир нь, алт бол хэзээ ч үнэ цэнээ алдахгүй байх онцгой чанартай металл юм. Энэ цагаас хойш үнэт цаас, мөнгөн тэмдэгтийн ханш тогтворгүй, яах нь мэдэгдэхгүй бүрхэг болсон үед иргэдээс эхлэн улс гүрэн хүртэл хадгаламжаа алт болгодог бичигдээгүй хууль үйлчилж ирсэн.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)