“Хвасонг 15” пуужингийн туршилт амжилттай боллоо

 Хойд Солонгосын хөөргөсөн пуужингийн туршилтын талаар Солонгосын мэдээллийн төв агентлагаас /KCNA/ албан ёсоор мэдээлэв. Тус агентлагийн мэдээлснээр өмнө нь туршсан пуужингаас “Хвасонг 15” нь илүү хүчирхэг бөгөөд том хэмжээний цөмийн цэнэгт хошууг тээх хүчин чадалтайг онцолжээ. Энэ долоо хоногийн эхээр туршсан уг пуужин Японы тэнгист унажээ. Тус пуужин 4475 км өндөрт хөөрч, 53 минутын турш 950 км замыг туулсан байна. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун пуужингийн туршилт амжилттай болж буйг зарласан байна. Гэхдээ тус улсын эрх ашигт халдахгүй бол цөмийн зэвсэг дэлхийн аль ч оронд аюул заналхийхгүй гэдгийг онцлон мэдэгджээ.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • AX (103.26.194.49)

    2017-12-03

    Наадах чинь нэг их бахархаад байх юм мөн үү, биш үү?