Европын орнуудад их хэмжээний цас оржээ
- 2017-12-06
- Дэлхий
- 0

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын Альпийн нуруунд их хэмжээний цас орж хүйтэрснээс цасан нуранги үүсч гурван хүн амиа алдсан байна. Түүнчлэн Альпийн нурууны бүс дэх Бургунди, Франш-Конте, Эльзас зэрэг бүс нутагт их хэмжээний цас орсны улмаас “улбар шар” өнгийн түгшүүр зарлажээ. Цас их орсноос хаа сайгүй хальтиргаа гулгаа нэмэгдэж, авто замын осол аваарын тоо нэмэгджээ. Бордо хотоос холгүй хальтиргаа гулгаатай замд нэг дор 13 машин мөргөлдсөн томоохон осол болсны улмаас дөрвөн хүн хүнд бэртжээ. Харин Корсик арлын 3000 орчим айл өрх гэрэл цахилгаангүй болсон байна. Тэгвэл Вогезахд уулын цанын баазыг хугацаанаас нь өмнө нээжээ. Энд 25 см зузаан цас орж, хүмүүс амралтынхаа өдрийг цана чаргаар гулган өнгөрүүлж байна. Зөвхөн Альпийн нурууны бүс нутгаар ч бус Балтийн тэнгис, ОХУ-ын баруун нутгаар их хэмжээний цас ороод байгаа ажээ. Харин энэ нь Европын орнууд дахь цанын баазуудын ажилтнуудад сайхан мэдээ болж байна.

Сэтгэгдэл (0)