АНУ-ын Дээд шүүх Трампын шийдвэрийг дэмжив

АНУ-ын Дээд шүүхийн есөн шүүгчийн долоо нь Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан зургаан орны иргэнийг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг хориглохыг дэмжээд байна. Ерөнхийлөгч Трампын энэ зарлигт АНУ-ын доод шатны шүүхээс хэсэгчлэн хориг тавиад байсан нь ийнхүү хүчингүй болж байна. Энэ зарлигийн дагуу Иран, Ливи, Сири, Йемень, Сомали, Чад улсын иргэн АНУ-ын хилээр нэвтрэх боломжгүй болж байгаа юм. Трамп исламын шашинтай эдгээр орны иргэдийн эсрэг хориг арга хэмжээ авсныгаа АНУ-ыг терроризмаас хамгаалахын төлөө гэж тайлбарласан. Харин хүний эрхийг хамгаалагчид энэ зарлигийг нь хурцаар шүүмжилдэг. Хавай мужийн удирдлага болон АНУ-ын иргэний эрхийг хамгаалах холбооноос Ерөнхийлөгчийн зарлигийг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаж байсан удаатай. Тэд цагаачлалын хууль тогтоомжид харшилсан, ислам шашинтнуудыг ялгаварлан га­дуурхсан зарлигийг гаргалаа гэж Дональд Трампыг буруутгаж байсан.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)