Владимир Путин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

В.ПУТИНИЙ ТӨРИЙН ТЭРГҮҮН ХҮРТЭЛХ ЗАМНАЛ

•1952 оны аравдугаар сарын 7-ны өдөр Ленинград хотод төрсөн

•Их сургуулиа төгсөөд КГБ-д элсэн орсон •Зүүн Германд тагнуулчаар ажиллаж байсан

•1997 онд Холбооны аюулгүйн албаны даргаар томилогдож, улмаар Ерөнхий сайд болсон

•1999 онд Ельцин огцорч В.Путинийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон

•2004 онд хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон

•Оросын хуулиар гурван удаа дараалан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй учраас Ерөнхий сайд болсон

•2012 онд Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ерөнхийлөгч Вла­ димир Путин 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ Новогород хотод болсон ГАЗ авто машин үйлдвэрийн ахмад ажилчидтай уулзах үеэрээ мэдэгджээ.

Владимир Пу­тин Ерөнхийлөгчийн сон­ гуульд гурав дахь удаа­ гаа өрсөлдөх тухайгаа мэдэгдэхэд тус үйлдвэрийн ажилчид алга нижигнүүлэн ташсан байна. Тэрбээр “Сонгуульд оролцох тухай байр суурийг минь халуун дотноор хүлээж авсанд баярлалаа. Эрхэлсэн ажил­ даа үнэнчээр зүтгэж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй та бүхэнд талархаж байна. Бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээжээ. Өмнө нь тэрбээр “Оросын сайн дурын ажилтан 2017” шагнал гардуулах ёслол дээр Ерөнхийлөгчийн сон­ гуульд дахин нэр дэвших эсэх тухай асуултад ха­ риулахдаа “Ямар ч хүний хувьд энэ маш хариуц­ лагатай шийдвэр. Зөвхөн ард иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулж, улс орноо илүү хүчирхэг болгох хүсэл эрмэлзэлтэйгээс гадна хүмүүсийн итгэлийг хүлээсэн хүн л ийм шийдвэр гаргах хэрэгтэй" гэж байсан юм. Мөн тэрбээр уг ёслолын ажиллагаанд оролцогчдоос “Үүнтэй холбоотойгоор надад нэг асуулт байна. Хэрвээ би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шийдвэр гаргавал та бо­ лон таны ойр дотныхон миний шийдвэрийг дэм­ жих үү” гэж асуухад тан­ химд байсан хүмүүс нэ­ гэн дуугаар “дэмжинэ” хэмээн хариулж байжээ. Гэхдээ “Нэгдсэн Орос” нам түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэхээ энэ сарын 22-23-нд болох намын их хурлаараа шийдэх аж. Тус намын даргын нэг­ дүгээр орлогч Андрей Исаев “Нэгдсэн Орос” нам Путинийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг нь дэмжинэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тэрбээр “Путин бол үндэсний лидер гэд­ гээ харуулсан. Ард түмэн түүнийг дэмжиж байгаа” хэмээсэн удаатай.

Влади­мир Путиний Ерөнхийлөг­ чийн бүрэн эрхийн хугацаа 2018 оны тавдугаар сарын 7-нд дуусах юм. Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тохиолдолд тэрбээр төрийн тэргүүний албыг зургаан жил /2018-2024/ хаших юм. Хэрвээ тэр 2018 оны гуравдугаар сард болох сонгуульд ялбал гурав дахь 10 жилдээ Орос орныг удирдана гэсэн үг. Одоо 65 настай Путин 2000 оноос хойш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг албыг хашиж ирсэн нь тэр ЗХУын үеийн удирдагч Лео­ нид Брежневээс урт хуга­ цаанд төрийн жолоог атгасан хүн болж байна. Энэ үзүүлэлтээрээ Иосиф Сталины дараа орж бай­ гаа юм. 2018 онд ялалт байгуулж дөрөв дэх бү­ рэн эрхээ эдэлж эхэлбэл Путин 2024 он хүртэл буюу 72 нас хүртлээ Оросыг захирна. Одоогоор ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаад бай­ гаа хүн нь тус улсын шоу ертөнцийн од бүсгүй Ксе­ ния Собчак байгаа юм. Уламжлал ёсоор Путин Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоно гэдэгт итгэлтэй байгаагаа Ксения хэвлэлд саяхан ярьсан байна. Гэхдээ тэр өөрийгөө өөрчлөлтийг хүссэн хүмүүсийн төлөөлөл болж өрсөлдөнө гэсэн юм. Оросын коммунистуудын удирдагч, 73 настай Генна­ дий Зюганов, үндсэрхэг үзэлтнүүдийн төлөөлөл, 71 настай Владимир Жири­ новский нар ирэх жилийн сонгуульд нэрээ дэвшүүлэх нь тодорхой байгаа. Гэх­ дээ тэд бүгд Кремлийн бодлогыг дэмжигчид юм. Гол сөрөг хүчний нэр дэв­ шигчид тооцогдож байсан Алексей Навальный гэмт хэрэгт холбогдсон шалт­ гаанаар өрсөлдөх бо­ ломжгүй болсон билээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2018 оны гуравдугаар сард болно. Нэр дэвшигчдийн сонгуу­ лийн кампанит ажил энэ сард эхэлнэ.

Э.БИЛГҮҮН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)