Монголчуудын сарын дундаж цалин 955.9 мянган төгрөг байна
- 2017-12-12
- Эдийн засаг
- 1

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 11 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 955.9 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 71.6 (8.1%) мянган төгрөгөөр өсч, өмнөх улирлаас 10.7 (1.1%) мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.
Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:
- 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 617.6 мянган төгрөг,
- 10-49 ажиллагчтайнх 763.2 мянган төгрөг,
- 50-99 ажиллагчтайнх 852.1 мянган төгрөг,
- 100-199 ажиллагчтайнх 952.7 мянган төгрөг,
- 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.4 сая төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.2 сая төгрөг байна. Харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 605.6 мянган төгрөг байна гэж ҮСХ-ны тайланд дурджээ.
Б.Цэнгэл

Сэтгэгдэл (1)
a (202.21.106.154)
bitgii huts haanaas garsan too we naadahchin