Цаазын ялыг сэргээх боломжгүй

 Манай улсад цаазын ял байх ёстой, ёсгүй гэдэг дээр нийгэм хоёр хуваагдсаар ирсэн. Өнөөдөр ч энэ талцал үргэлжилсээр. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх саналаа ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Сүүлийн үед нийгмийг цочроосон гэмт хэрэг удаа дараа гарч, бага насны хүүхдийг хүчирхийлэх явдал эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх санаачилга дэвшүүлээд байгаа юм. Тэрбээр “Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах төвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улс цаазын ялаас татгалзаад таван жил болж байна. Тодруулбал, УИХ 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хуулийг соёрхон баталснаар цаазаар авах ялаас татгалзсан юм. Ингэснээр манай улс цаазын ялаас татгалзсан 97 дахь орон болж байв. Манай улс цаазын ялаас 2012 онд татгалзахаас өмнө долоон төрлийн гэмт хэрэгт уг ялыг оноодог байсан. Үүнд, төр нийгмийн зүтгэлтний амь биед халдах, хорлон сүйтгэх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах, зандалчлах, геноцид, терроризм үйлдэх зэрэг гэмт хэрэг орно. Өөрөөр хэлбэл, бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн, бага балчир охидыг хүчирхийлж, ёс бусаар бэлгийн хүслээ хангасан этгээдийг цаазын ялаар шийтгэдэг байв. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга зөвхөн хүүхэд хүчирхийлсэн, хүчиндсэн хэрэгт уг ялыг хэрэглэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч цаазын ялаас татгалзсан орнуудын тоо нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед манай улс цаазын ялыг сэргээх нь “ухралт” гэдгийг зарим хүн хэлж байна.

Өнөөдөр дэлхийн 170 орон цаазаар авах ялаас татгалзаад байна. НҮБ-ын төв байранд болсон сэдэвчилсэн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш “XXI зуунд цаазаар авах ял огт байж таарахгүй. Дэлхийн 170 орон цаазын ялыг хүчингүй болгож, түүнийг хэрэгжүүлэхээ больсон. Өнгөрсөн сард Африкийн Гамби болон Мадагаскар улс цаазын ялыг хүчингүй болгосон нь чухал алхам болсон юм. 2016 онд цаазаар авах ялын гүйцэтгэлийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 37 хувиар буурсан байна. Өнөөдрийн байдлаар цаазаар авах ялын гүйцэтгэлийн 87 хувийг дөрөвхөн орон буюу Иран, Саудын Араб, Ирак болон Пакистан эзэлж байна” гэж хэлсэн байна. Харин манай улсад цаазын ял байх эсэх талаар судлаач, хүний эрхийн төлөө тэмцэгчид төдийгүй олон нийт цаг ямагт сөргөлдсөн байр суурьтай байдаг. Зарим нь хэн нэгэн санаатайгаар бусдын аминд хүрч буй нь хамгийн жигшүүрт гэмт хэрэг учир алах ял оноох ёстой гэдэг бол нөгөө хэсэг нь цаазын ялыг хүмүүн бус үйлдэл, хүний амьд явах эрхэд халдаж байна гэж үздэг. Тухайлбал, олон нийтийн зүгээс жигшүүрт хэрэг, бага насны хүүхдийн хүчирхийлэл олширч байгаа энэ цаг үед цаазын ялыг сэргээх нь зүйтэй, цаазаар авах ял байх ёстой гэсэн байр суурийг олонх нь илэрхийлж байна.

Тэгвэл хуульчид болон хууль тогтоогчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ХУВЬД БОЛОМЖГҮЙ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Манайд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, эрх зүйн орчны хувьд цаазаар авах ялыг сэргээх боломжгүй. 2012 онд Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай фактын II нэмэлт протоколд нэгдэж орсон. Үүнд нэгдэж орсноороо бид НҮБ-ын болон бусад олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө шинээр батлан гаргах Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг хална гэсэг үүрэг хүлээсэн. Үүний дагуу 2015 онд баталсан Эрүүгийн хуулиас энэ ялыг халсан. Цаазаар авах ялыг сэргээлээ гээд ноцтой гэмт хэрэг буурдаг практик громологийн шинжлэх ухаанд байхгүй. Громологи нь гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг хууль зүйн хавсарга шинжлэх ухаан. Энэ талаас нь авч үзвэл цаазаар авах ялыг эртний “амийг амиар” гэсэн харгис ялын төрөл уламжлагдаж орчин үед ирсэн гэж үздэг. Цаазаар авах ялыг халснаар хүчирхийлэл гаардаг гэдэг тооцоо, судалгаа байдаггүй. Цаазаар авах ялыг эргүүлж сэргээснээр хүчирхийлэл буурдаг гэсэн судалгаа ч байхгүй. Тиймээс бид аливаа зүйл дээр тооцоо судалгаатай ярих учиртай. Өнөөдөр нийгмийг түгшээсэн олон хэрэг гарч байна. Монгол Улс түүхэндээ хоёр удаа цаазаар авах ялыг 1926, 1954 онд халсан. Социалист эрх зүйн тогтолцооны үед буюу 1954 онд цаазаар авах ялыг халсан ч эргэн сэргээх болсон нэг шалтгаан байдаг. Тэр юу гэхээр баруун аймагт нэг айлыг хоморголон устгасан жигшүүрт хэрэг гарснаас шалтгаалж жилийн дараа БНМАУ-ын Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг эргэн сэргээж байсан тохиолдол бий. Одоо бид социалист эрх зүйн системээр хөгжөөгүй. Бид орчин үеийн эрх зүйн систем эрх зүйт төрийг төлөвшүүлэх тогтолцооны хүрээнд энэ ойлголтыг өмнөх шиг эргүүлж сэргээх нь зохимжгүй.

СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР АСУУДАЛД ХАНДАЖ БОЛОХГҮЙ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Миний байр суурь их тодорхой. Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч цаазын ялаас татгалзах тухай УИХ-д оруулж ирж, тавьсан. Энэ асуудлыг ярьж байх үед би их тодорхой байр суурь илэрхийлсэн. “Үнэхээр цаазын ялыг халах цаг хугацаа нь болсон уу, тэр нөхцөл нь бүрдсэн эсэх өөрийн орны онцлог нөхцөл байдлыг бодож үзээч ээ. Цаазын ялыг халах олон улсын гэрээ конвенцид нэгдчих юм бол энэ байдлаасаа эргэж гарах, буцахад хэцүү байдалд орно шүү” гэсэн тодорхой байр суурийг илэрхийлсэн. Гэтэл өнөөдөр цаазын ялыг сэргээх тухай асуудлыг Ерөнхийлөгч ярьж байна. Тэгэхээр дахиад энэ асуудлаа тал талаас нь нухацтай авч үзэх хэрэгтэй. Зүгээр сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж болохгүй. Энэ нийгэмд бий болоод байгаа ёс суртахууны уналт, доройтол, аюултай аллага, хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлийг сууриар нь яаж засах вэ гэдгээ юуны түрүүнд бодох хэрэгтэй. Тэгэхгүйгээр гарч ирсэн асуудалд өнгөн хэлбэр талаас нь хандаж болохгүй. Сууриар нь бодлоготой, судалгаа тооцоон дээр үндэслээд, олон улсын жишиг, өөрийн орны онцлогийг харгалзан уг асуудлыг шинжлэх ухааны байгууллагууд нь юу гэж үзэж байна гэдгийг судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол хууль эрх зүйн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал руу орно. Анх оруулж ирж байхад нь хүндрэлтэй байсан учир тухайн үед би дээрх байр суурийг илэрхийлж байсан юм.

ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХ НЬ ЗӨВ, БУРУУ ГЭЖ ЯРИХ НЬ НЭГЭНТ ОРОЙТСОН

Хуульчдын холбооны ерөнхийлөгч асан, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг: -Өнөөдөр цаазын ялыг сэргээх нь зөв, буруу гэх асуудлыг ярих нь нэгэнт оройтсон. Манай улс 2012 онд цаазаар авах ялыг халахад чиглэсэн олон улсын нэмэлт II протоколд гарын үсэг зурахаасаа өмнө уг асуудлыг сайтар ярилцах ёстой байсан. Тэгэхээр цаазын ялыг сэргээх боломж нь хомс болно. Бид хууль тогтоож байгаа газар нутаг дээрээ цаазын ялыг сэргээж болно. Гэвч цаашид олон улсын төвшинд нэр хүнд унана. Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээсээ татгалзлаа гэх асуудал гарч эдийн засгийн дэмжлэг үзүүлэх болон бусад асуудлаар бусад оронтой гэрээ хэлцэл хийхэд хүндрэл учирна. Манай улс НҮБ-ын ачаар бусад улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж том гүрнүүдтэй эрх тэгш харилцах эрхтэй болсон. Гэтэл манай улсын энэ эрхэнд халдах сөрөг үр дагавар цаашид гарна. Дахин хэлэхэд олон улсын төвшинд Монголын нэр хүнд унана гэдгийг хэлмээр байна. Учир нь, бид олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй.

II НЭМЭЛТ ПРОТОКОЛД НЭГДЭЖ ОРСОН Л БОЛ ГАРАХ ЗААЛТ БАЙДАГГҮЙ

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор О.Мөнхсайхан: -Цаазын ялыг сэргээхийг эсэргүүцэх долоон шалтгаан бий. Товчхондоо цаазаар авах ял ардчилсан нийгмийн суурь болсон хүмүүнлэг, иргэний нийгмийн амин сүнсийг үгүйсгэчихэж байгаа юм. Хоёрдугаарт, цаазын ял амьд явах эрхийг нь зөрчдөг. Хүний амьдралыг тэр чигт нь тасалж, үгүй хийдэг, хүнийхээ хувьд эрх чөлөөгөө эдлэх ямар ч боломжгүй болгодог. Гуравдугаарт, энэ ял нь эрүү шүүлтэд тооцогддог. Манай улс Иргэний ба улс төрийн фактын II нэмэлт протоколд 2012 онд нэгдсэн. Уг протоколын дагуу цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй, сэргээхгүй байх, хуулиас халах арга хэмжээг биелүүлэх ёстой. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ” гэсэн заалт бий. Манай улс сайн дураараа нэгдсэн учраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх хэрэгтэй. Гэхдээ нэг сонирхолтой зүйл байгаа. Хэрэв цаазаар авах ялыг сэргээе гээд УИХ-аас энэ заалтыг Эрүүгийн хуульдаа шууд оруулбал олон улсын өмнө хүлээсэн үүрэг, мөн Үндсэн хуулийн 10 дугаар заалтаа зөрчиж байна. Цаазын ялыг сэргээх ямар алхам байна вэ гэхээр олон улсын гэрээнээс гарах. Гэтэл II нэмэлт протоколд нэгэнт нэгдэж орсон л бол гарах заалт байдаггүй.

М.ЭНХЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (28)

  • (66.181.184.140)

    2017-12-24

    Олон муж улсад нь цаазын ялтай Америк ахын үгээр явж байна, тэр гэрээнээсээ гарахгүй бол

  • byydah (139.5.217.56)

    2017-12-16

    chi khvvgee archind alyylchikh. tegeheer l byydah ni zviteeg medne.hvn aminii hergiig tsaazaar byyryylah geegvia.ene terliin gemt hergiig byyryylah tysdaa asyydal. mongold 3 ydaa khvn alsan hvn ch baidag.tegeed alaad egne shvv geed l yavj l baidag,delhiid hvniig nomhon telev deg jyramtaibbailgadag gants arga bii. ene ni byydah.tegeed yls hvnd ychiryylsan hohiroliig heneer telvvleh geed .dyydaagvi bol er haagdahgvi

  • zochin (61.122.48.68)

    2017-12-13

    tsaaziin yaliig sergeeh yostoi ter gereend sai duraaraa orson um chin garch bolno ta nar ard tumnee buu bas buu doromjil erdent hunii alaad baihad olon ulsiin gereegeer alj bgaa um gej helj suuna denduu teneg bna ard tumen huchtei ta nariig awch hayaj chadna shuu

  • Zochin (103.229.121.253)

    2017-12-13

    Boljde.

  • иргэн (202.179.25.75)

    2017-12-13

    Одоохондоо ерөнхийлөгчийн ямарч санаа санаачлагыг дэмжих боломж байхгүй байна.Яахав сэтгэл нь сайхан юм

  • (203.91.112.146)

    2017-12-13

    erguu teneg bolovsrolgui populist erunkhiilugch yu ch yarij medne Jenko bol zugeer l utsan khukheldei orkuudiin songoltoor garch irsen ork Nuguu mass orkuuddaa taalagdakh ged tsaaziin yal sergeene ene ter geed soliorch baigaa yum yanadaa ene jenkog naimaagaa khiigeed yavj baikhgui

  • (188.226.170.140)

    2017-12-13

    ARDCHILSAN NAMD SHOW HIIH BOLOMJ OGOOCHEE

  • (103.29.144.43)

    2017-12-13

    Громологи гэж сонссоогүй үг байх чинь. Яанаа мянбаатараа. Эсвэл нэхцэцэгээ. нэрийг чинь ингэж бичвэл ямар байна даа. криминологи байлгүй дээ. гэмт явдал судлал гэж.

  • zochin.. (124.158.126.197)

    2017-12-13

    mongolchuud bidnii dagan duuraih durtai solongos amerik ypon zereg oronuud tsaaziin ylaas tatgalzahgui heregleed baidag yum bol......ene bol bodoh ystoi asuudal shu

  • (202.9.42.52)

    2017-12-13

    Хүүхдийнхээ төлөө ЗА гэж хэлцгээе гэж олон жил ярьцгааж ирлээ. Хүүхдийн маань амгалан тайван байдалын нөхцөл доройтсоор байна. Иймд охидыг хүчирхийлсэн,хүүхдийг хүчээр боол болгосонд ийм ял хэрэглэх зөв.

  • (203.91.115.45)

    2017-12-13

    Хоёр хүүхнийг алаад толгойгийн тасдаад хаячихсан алуурчин залуу амьд явах нь зөвүү? Тасдсан толгойгийн нохой зуугаад явж байсан гэж байгаа! Хүзүүгүй пасда ЗОРИГийн хэргээс болж ийм хууль гаргасанг мэдэж бна.

  • (59.153.115.72)

    2017-12-13

    ухамсаргүй хөгийн новшнуудыг татвар төлөгчдын мөнгөөр тэжээнэ эж юу байсан юм

  • (59.153.115.72)

    2017-12-13

    НЯМБААТАРЫН................................ЧИ ОЙЛГОНО ДОО

  • (66.181.161.68)

    2017-12-13

    Huchirhiilegchdiig nasaar n changa deglemteid horih heregtei

  • (202.21.100.210)

    2017-12-13

    Монгол улс тусгаар тогтносон орон юм бол хуулиа өөрөө өөрчлөх, шинэчлэх эрхтэй. Цаазын ялаа сэргээх эрхтэй.Монголчуудыг монголчуудаар нь хүйс тэмтрүүлж, алуурчидыг өршөөж ивээж байгаа Элбэгдоржийн хар бодлогыг засч залруулах хэрэгтэй байна.

  • (202.9.40.166)

    2017-12-13

    Бидэнд гоё сайхан үгтэй ёс зүй огтхон ч хэрэггүй илүүц зүйл.Таарсан ялыг нь үүрүүлэх хэрэгтэй.

  • (202.21.100.210)

    2017-12-13

    ene huuliig batlahgvi bol huchirhiileld ortogsod, tvvnii etseg,eh hamaatan sadah er ni hen ch gesen huwiin ooshoo awhad belen bolson shyy

  • (202.179.24.14)

    2017-12-13

    алуурчдыг битгий өөгшүүлээрэй хүнлэг эх оронч сэтгэлтэй байцгаая

  • Сүх (202.9.40.166)

    2017-12-13

    Ёс зүй ярьж хүмүүсийн толгойг эргүүлэхдээ мэргэшсэн малнууд юм даа.Хүнээс гарамгүй харгис хүнд хэрэг хийсэн бол шууд олны өмнө цаазлах хэрэгтэй.Цаазын ял бол дараа дараагийн хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхэд хэрэгтэй.

  • цааз хэрэгтэй (124.158.79.173)

    2017-12-13

    хулчгар улс л тэр конвенцээс гарахгүй байх гарах юмнаасаа гараад орох юмандаа орж чаддаг байх хэрэгтэй шүү дээ

  • Neren (202.9.40.137)

    2017-12-13

    Chaaziin yaliid sergeekh n zov

  • Би Монгол хүн (27.123.212.139)

    2017-12-13

    Монгол улс тусгаар тогтносон орон юм бол хуулиа өөрөө өөрчлөх, шинэчлэх эрхтэй. Цаазын ялаа сэргээх эрхтэй.Монголчуудыг монголчуудаар нь хүйс тэмтрүүлж, алуурчидыг өршөөж ивээж байгаа Элбэгдоржийн хар бодлогыг засч залруулах хэрэгтэй байна.

  • c (59.153.113.253)

    2017-12-13

    boloxgyi vum gej baidaggyi vum malhuudaa ////orsoh nyx baixad garax xaalga b-dag vun haaduul cnihi aluurcndiih xamuud sh yy

  • (182.160.4.224)

    2017-12-13

    Хүүхэд хүчирхийлэгчдийг хөнгөлөөд, авлигачдыг цаазал

  • ЗОЧИН (103.57.94.211)

    2017-12-13

    ЯГ ҮНЭНДЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРӨӨ Ч ХҮСЭХГҮЙ БАЙГАА,ЯАХАВ АРД ТҮМЭН ШААРДААД БАЙГАА БОЛОХООР Л ТЭГСЭН БАЙХАА

  • Иргэн (114.129.112.134)

    2017-12-13

    Хуухай хүзүүгүй новшийн хийсэн ажил

  • Zochin (66.181.188.58)

    2017-12-13

    lalaruud uursduu tsaazluulna geed uhlee yu bayar elbegdorj metiin novshnuudiig tsaazlah ch bagadnadaa....

  • Иргэдээс (59.153.114.208)

    2017-12-13

    ТА НАР СҮРХИЙ ХУУЛЬ ЯРЬСАН, ЗОВЛОНТ ХАРГИС АМЬДРАЛААС АЛЬ ЭРТ ТАСАРСАН ДЭЭДСҮҮД ШҮҮ ДЭЭ.ЮМ Л БОЛ ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙ,АСЁАМ,ОУВСАН ЯРЬСАН ХООСОН ТОЛГОЙНУУД.АМЬДРАЛ ЦААНА ЧИНЬ ЦААЗАА СЭРГЭЭХИЙГ ШААРДАЖ БНА.Нэр орноор нь эхнэр,хүүхдээ,хадам аав,ээжээ хамаатангуудаа голомтоор нь нөмрөж "хүнээр бой хийж" байхад яагаад эргэж харж болдоггүй юм ба!!??