Д.Сумъяабазар: Шатахууны үнэ нэмэгдэхгүй

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" сэдэвт хурал боллоо. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.

 

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд шатахууны Гаалийн онцгой албан татварыг үе шаттай нэмэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор он гараад шатахууны үнэ нэмэгдэх үү?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар энэ онд шатахууны Гаалийн онцгой албан татварыг шатлалтайгаар нэмэхээр болсон. Сэргээн тогтоохдоо 30-100 мянган төгрөгөөр өөрчлөн тогтоосон. Ирэх онд онцгой албан татвар дахин нэмэгдэхгүй.

-Бензиний үнэ нэмэгдээд эхэллээ. Компаниудын үнэ яагаад ижил байдаггүй юм бэ?

-Газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, зохион байгуулах үүрэг бүхий төр хувийн хэвшил гэж бий. Онцгой албан татвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор холбогдох газрууд болон импортлогч компаниудад албан бичиг, мэдээлэл хүргэсэн. Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж ойлгож болно. Үнийг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлж, компаниуд ч энэ тал дээр дэмжиж байна. Хэрвээ үнэ нэмэгдэхээр бол зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ. Шууд шатахууны үнийг нэмэх боломжгүй юм.

-Энэтхэг улстай хамтарч газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг ярьж байгаа. Үүнтэй холбоотой үнэ буурах боломж бий юү?

-Энэ ажлыг судалж, хэрэгжүүлэх талаар саналын шатандаа явна. Шууд л үйлдвэр байгуулчихна гэж ойлгож болохгүй. Бас цаасан дээрх төсөл болгоод, төсөвт дэмий мөнгө суулгахын оронд найдвартай болгочихоод ярьсан дээр байх. Ямар ч байсан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломж бий болно гэж өөдрөгөөр харж байна.

 

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • (66.181.190.156)

    2017-12-14

    Barag l bugd nemsen b.a sh dee

  • (27.123.212.132)

    2017-12-14

    medeelel baimaar l ym...said hudlaa shaagaad baihiimaa...sda chini

  • shd-n irgen (202.9.42.155)

    2017-12-14

    SUMIYABAZARAA chi hursun deer buudaggui yumaa gehed hajuudaa suugaa BATTUMURUUSUU shatahuunyhaa unee nemsen nemeeguig asuudaa

  • (103.57.92.247)

    2017-12-14

    аль хэдийнэ 50т нэмсэн бхад л шаагаад бх юм даа

  • (103.229.177.18)

    2017-12-14

    танай аймгийн төвд бүүр түлш байхгүй 3 хонож байна шүү дээ.

  • сайдад (103.229.177.18)

    2017-12-14

    сайдаа агаарт амьдрахаа болиод хатуу ч гэсэн газарт бууж ирээчээ.аль хэдийнээ нэмэгдээд зарагдаж байгаа шүү.7 хонох гэж байна.цаашдаа ч нэмэхээр төлөвлөөд түлшээ өгөхгүй байгааг нь мэдэж ав.гадуур өөрөө явж чаддаггүй юм бол тэр туслах нэртэй хүмүүсээ ойрхоон клонк оруулаад л асуулгачих.яг үнэн хариултыг өгнө.юу болох гээд юу болоод байгааг .

  • Зочин (202.179.31.81)

    2017-12-14

    Петровис, МТ нар АИ- 92 1590-1600 төгрөг байснаа 1630 болгосон нэмэгдээгүй гэж юу яриад байгаа сайд вэ. Манай Төв аймагт өөрчилснийг одоо болтол мэдээгүй явдаг. Зайлуул даа. Ухаангүй ноёнд, урагшгүй албат гэж үнэн шүү

    2017-12-14

    танай аймгийн төвд бүүр түлш байхгүй 3 хонож байна шүү дээ.

  • sss (202.55.191.99)

    2017-12-14

    малаа! аль хэдийн тэс петролиум АИ-92 бензин нь 1650 төгрөг болчихоод байна.

  • (122.201.25.46)

    2017-12-14

    Сумъяа ч амьдралаас тасраад өндөрөө авч ээ шатхууны үнэ нэмэгдсэн байгааг мэдээгүй бололтой.Сайд дарга нар ямар бензин авах биш талх идэх биш дээ улсын сан төсвөөс хангалт эдлээд гоё юмаа.яаж ийм болох вэ?