Дэлхийн хоёр дахь өндөр цамхгийг ашиглалтад оруулжээ
- 2017-12-15
- Дэлхий
- 0

БНХАУ-ын Шанхай хотын санхүүгийн дүүрэгт барьсан “Shanghai Tower” цамхгийн нээлт болж, оффисын захиалгаа авч эхэлжээ. Тус улсад хамгийн өндөр нь болж буй уг барилга 632 метр өндөр, 128 давхар аж. Одоогоор цамхагт 60 гаруй компани оффисоо байрлуулах захиалга өгөөд байна. Эдгээр компанийн дунд тэрбумтан Жак Магийн “Alibaba” группийн харьяанд байдаг БНХАУ- ын санхүүгийн “Ant Financial” групп багтаж байгаа юм. 2.4 тэрбум ам.долларын төсвөөр бүтээн байгуулсан тус цамхаг нь дэлхийн хоёр дахь өндөр цамхаг төдийгүй хамгийн хурдтай цахилгаан шаттай, сүүлийн үеийн архитектурын технологийг ашигласнаараа онцлогтой ажээ.
Б.Номуун

Сэтгэгдэл (0)