Бичил уурхай эрхлэгчийн тоо нэмэгдэх хандлагатай байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэв. Үзэл баримтлалыг УИХ- ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан. Монгол Улсад 1929.67 га бүхий 143 талбайд бичил уурхайн дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлтээр нийт бичил уурхай эрхлэгч 6000 гаруй, хувиараа ашигт малтмал олборлогч 5000 орчим хүн байгаа бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгааг тэрбээр танилцуулгын эхэнд онцлов. Мөн тэрбээр 2008 онд баталсан Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилт дуусчихсан. Цаашид Монгол Улсын эдийн засгийг 2016- 2020 онд сэргээх бодлогын хүрээнд бичил уурхай эрхлэгчдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хэмжээний бодлого хөтөлбөрт тэдгээр иргэдийн талаар тусгайлсан дэд хөтөлбөр нэмж боловсруулах шаардлага тулгарсныг дуулгасан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан бичил уурхайчдыг орон нутгийн төрийн байгууллагууд бүртгэх, тэдний аюулгүй байдлыг хангах, хөдөлмөр хамгааллын хувьд хэрхэн ажиллаж байгаа талаар тодрууллаа. Үүнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Бичил уурхай эрхэлж байгаа иргэдийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал нэлээд ноцтой байдаг. Жишээ хэлэхэд, Налайхын уурхайд 2006-2016 онд 300 гаруй ослын дуудлага ирүүлснээс 125 хүн амь насаа алдсан байдаг. Зөвхөн 2017 онд тус уурхайд 13 хүн амь насаа алдсан. Үүнээс өнгөрсөн сард хоёр иргэн уурхайн ослоор амь насаа алдлаа. Үүнийг таслан зогсоохын тулд орон нутгийн засаг, захиргаа, хууль хяналтын байгууллага хамтарч зөвшөөрлийг нь шалгах, албадан зогсоох арга хэмжээг явуулдаг. Бичил уурхай эрхлэгчид ихэвчлэн хөдөлмөрийн зохицуулалтгүй газарт байдаг учир арга хэмжээ авахад хүндрэлтэй. Тиймээс уг асуудлыг Тогтоолын төсөл санаачлагчийн зүгээс зэрэгцээ ажлын байр бий болгох, дадлагажуулах, мэргэшүүлэх замаар өөр баталгаатай ажлын байраар хангахаар тусгасан” гэв.

М.ЭНХЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ахмад уурхайчин (202.9.42.177)

    2017-12-20

    Монголын газар шороо эрүүл байж уул уурхайн олборлох үйлдвэрлэлийг 21-р зууны техник технологоор алдагдал хаягдал багатай байхаар хөгжүүлж бичил уурхай гэдэг 29-20-р зууны үеийн хүрз жоотуу, барилгамэтийн жижиг оврын ганц нэг техникээр газар сэгэлдэгийг хуулиар хорь.Одоо бүр давраад метал хайгчаар өархилогийн үнэт зүйлсийг тонож ухдаг болов. Метаал хайгчийг хилээр оруулахыг таслан зогсоо. Ер нь гадныханы бичил уурхай дэмжээд байгаа сайн санааны гэхээсээ хоцрогдол ядуурлыг зогсоох биш эмх замбараагүй газар нутаг сэгэлдэг бодлогыг зогсоох хэрэгтэй. Ер нв эдийн засгийн бүсүүдийг дэмжсэн хэдхэн тооны томхон уул уурхайн үйлдвэрлэлийг явуулж жижигхэн уурхайнуудыг ч хаавал зохино.

  • ззочин (202.179.31.29)

    2017-12-20

    Бичил уурхай гэх нэрийн дор дураараа авирласан,байгалийн баялгийг цөлмөн дээрэмдсэн,байгаль орчиныг сүйтгэсэн тийм л дүр төрх байгаа биз дээ?Энэ асуудалтай тэмцээд дийлэхгүй болохоороо бичил уурхай нэр өгч,худал үнэн зөвшөөрөл гэгч зүйл олгож байгаа нь төр хүчгүй,мөхөстсөний шинж дээ?

  • (203.91.118.180)

    2017-12-20

    үхсэнийх нь бичил уурхай эзэмшигч вэ,амар хялбар аргаар мөнгө олох гэсэн улс орноо тонон дээрэмдэж,байгаль орчиныг сүйтгэж байгаа дээрэмчин,хулгайч нар шүү дээ...битгий та нар наадуулдаа хайр зарлаж,давраа л даа,хүчээр барилга,гүүрийн ажилд дайчилж ажиллуулья...энэ иргэд чинь тэнэг,мангар,дээрэмчин тонуулчин мөнгөний төлөө яахаас буцахаа больсон байна...