Дональд Трамп ОХУ, БНХАУ-ыг хамгийн хүчтэй өрсөлдөгчөөрөө зарлалаа
- 2017-12-24
- Дэлхий
- 2

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цаашид илүү чанга гадаад бодлого баримтална гэдгээ Үндэсний аюулгүй байдлын стратегиа танилцуулах үеэр онцолжээ. Түүний мэдэгдэл сонгуулийн кампанит ажлынхаа үеэр дэвшүүлж байсан "Америкийг эн тэргүүнд тавина" гэсэн зорилтод нь үндэслэсэн аж. Үүгээрээ тэрбээр өмнөх засаг захиргааны гадаад бодлогын бүтэлгүйтлийг "шүүмжилсэн" байна.
Түүнчлэн ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нь хойш АНУ дахин хүчирхэгжсэнийг дэлхий нийт харсан гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч дурджээ. Тэрбээр "Жил хүрэхгүй хугацааны дотор АНУ дахин хүчирхэгжсэнийг дуулгахад таатай байна. Үүнийг дэлхий нийт харсан. Засгийн газрын хамгийн тэргүүнд хүлээх үүрэг иргэдийнхээ төлөө зүтгэх. Бид ирээдүйн боломжийг ашиглахын тулд өнгөрсөнд гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс цаашид гаргах шийдвэр, арга хэмжээ бүгд “Америкийг эн тэргүүнд тавих” зорилтод үндэслэх болно. АНУ шинэ эриний өрсөлдөөнд аль хэдийнэ нэгдээд байна" гэж мэдэгджээ. Түүнчлэн худалдааны харилцаанд анхаарал хандуулахаа онцолсон байна. Учир нь, Дональд Трампын үзэж буйгаар “Эдийн засгийн хөгжил цэцэглэлт үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй” ажээ.
Үүнээс гадна Конгрессоос баталсан Үндэсний аюулгүй байдлын баримт бичигт БНАСАУ- ын цөмийн хөтөлбөр, олон улсын терроризм, БНХАУ болон ОХУ-ыг АНУ-ын эдийн засгийн ноёрхолд заналхийлж буй өрсөлдөгчид" гэж тодорхойлжээ. Хэдий тийм боловч Вашингтон тэдгээр их гүрэнтэй харилцан түншлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн байна. Трамп “Орос, Хятад нь бидний хувьд эдийн засгийн хүчтэй өрсөлдөгч байхаас гадна аюул заналхийлэл учруулж болзошгүй орнууд юм. Гэхдээ бид тэдэнтэй түншлэлийн хэлхээ холбоо тогтоож, харилцаагаа сайжруулахад анхаарах ёстой” гэжээ.
Уг хамтын ажиллагааны тод илрэл нь саяхан АНУ-ын Тагнуулын байгууллагынхан Санкт- Петербург хотод халдлага үйлдэх гэж байсныг ОХУ- ын албаныханд дамжуулж, алан хядах ажиллагаа болохоос урьдчилан сэргийлж чадсан явдал аж. Үүнд Кремлийн зүгээс Цагаан ордонд талархал илэрхийлсэн байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратеги нь маш том баримт бичиг бөгөөд үүнд Хятадын эдийн засгийн өсөлтөд сэтгэл зовниж буй америкчуудын үзэл бодол, цаашид авах арга хэмжээг тусгажээ. Мөн уг баримт бичигт Хойд Солонгосын цөмийн дайны болзошгүй асуудлыг тусгаж, хэрхэн хариу арга хэмжээ авах тухай ч багтжээ.
Э.Билгүүн

Сэтгэгдэл (2)
(202.9.43.131)
ugaasaa l ene delhiin number one russia number two china number three america shd
kjhgf (41.85.161.175)
ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Та үнэхээр хэрэгцээтэй байгаа тул холбоо барих хэрэгтэй. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com