Хурдны галт тэрэг осолдсоны улмаас зургаан хүн амиа алджээ
- 2017-12-21
- Дэлхий
- 0

АНУ-ын Вашингтон мужид өнгөрсөн даваа гарагийн 07.30 цагийн үед хурдны галт тэрэг замаасаа гарч, хурдны замаасаа гарсны улмаас зургаан хүн амиа алдаж, 70 гаруй хүн бэртсэн байна. Галт тэрэг орон нутгийн цагаар өнгөрсөн даваа гарагийн 6.00 цагт Вашингтон мужийн Сиэтл хотоос хөдөлсөн бөгөөд Орегон мужийн Портленд хотод 09.20 цагт хүрэх ёстой байжээ. Осолдсон галт тэргэнд 78 хүн байсан бөгөөд тэднийг хамгийн ойрын эмнэлэгт хүргэсэн байна. “The Amtrak Cascades 501” галт тэрэг нь засвараас гарснаасаа хойш анх удаа нийтийн үйлчилгээнд зорчиж байсан аж. “Amtrak” компанийн гүйцэтгэх захирал Ричард Андерсон галт тэрэгний хяналтын хэсэгт эвдрэл гарсан байж болзошгүй гэж мэдэгджээ. Галт тэрэг долоон машин дээр унасны хоёр нь том оврын ачааны машин байжээ. Харин хурдны зам дээр жолоо барьж явсан жолооч нар амиа алдаагүй ч нэлээд хүнд бэртсэн байна. Галт тэрэгний зорчиж байсан замыг өмнө нь тээвэр болон цэргийн зориулалтаар ашиглаж байсныг нийтийн үйлчилгээнд ашиглахаар 800 сая ам.доллараар засварласан байна. Ослын шалтгааныг одоогоор нарийн тогтоогоогүй бөгөөд олон таамаг дэвшүүлж байгаа ажээ.

Сэтгэгдэл (0)