90 настай хүн их сургуулиа амжилттай төгсчээ

ОХУ-д 90 настай Кирилл Патракин Пермийн их сургуулийг амжилттай төгсчээ. Тэрбээр анги хамт олноосоо 70 насаар ах юм. Харахад энгийн л нэг тэтгэвэртээ гарсан хөгшин боловч тэрбээр хүүхэд залууст, цаашлаад дэлхий нийтэд сурахад хүн хэзээ ч оройтохгүй, нас бол тоо гэдгийг дахин нотоллоо. Тэрбээр Пермийн их сургуулийн Хүмүүнлэгийн сургуульд байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж, дээд боловсрол эзэмшжээ. Патракин хичээлээ нэг ч удаа тасалж байгаагүй бөгөөд өдөр бүр лекцэндээ суудаг байсан байна. Патракины хувьд лекц, эсвэл хичээлд суух нь биш, орчин үед хүн бүхний хэрэглэж, ажил үүргээ гүйцэтгэдэг болсон компьютерыг ашиглах л хамгийн хэцүү байсан аж. Гэхдээ ангийнхан болон багш нар нь түүнд даалгавар, бие даалт хийхэд нь тусалдаг байсан тухай тэрбээр дурджээ. ОХУ-д их сургуульд орохын тулд заавал улсын шалгалт өгч байж тэнцдэг. Патракин ч бусдын адил энэ шалгалтыг өгч тэнцэн оржээ. Харин тэрбээр сургалтын төлбөрөө төлөхийн тулд сүүлийн хэдэн жил тэтгэврийнхээ мөнгийг хуримтлуулсан гэнэ. Мөн их сургуульд суралцахын тулд нэг улирлын төлбөрт 600 ам.доллар төлсөн байна. Сургуулийн удирдлагууд түүнийг хоёрдугаар улирлын төлбөрөөс чөлөөлж өгчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)