Япон улс пуужингаас хамгаалах систем суурилуулахаар болжээ

Япон улсын Засгийн газар, пуужингийн довтолгооноос хамгаалах систем суурилуулахаар болсон байна. “Aegis Ashore” нэртэй энэ системийг Японы хоёр бүс нутагт, тодруулбал Японы хойд хэсэгт орших Акита хотод, нөгөө хэсгийг нь, баруун хэсэгт орших Хаги хотод суурилуулах тухай тус улсын Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. Япон улс Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос өөрийгөө хамгаалахын тулд батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхтэй холбоотой ийм шийдвэр гаргасан байна. Тус улсын пуужингийн довтолгооноос хамгаалахаар суурилуулах энэхүү системийг АНУ-тай хамтран боловсруулах юм. Энэ системийн үнэ нь 888 сая ам.долларын өртөгтэй бөгөөд Японы Засгийн газрын зүгээс уг системийг суурилуулахад шаардлагатай төсвийг гаргаж, АНУ-ын талаас хийж хэрэгжүүлэх системийн техникийн ажиллагаанд зарцуулахаар болжээ. Түүнчлэн, ирэх жилийн төсөвт зургаан сая ам.долларыг энэ системтэй холбогдуулж суулгах шаардлагатай болж байгаа юм байна. “Aegis Ashore” нэртэй энэхүү системийг суурилуулах ажлыг ирэх 2018 оноос эхлүүлж, таван жил угсралтын ажлыг хийж гүйцэтгэн, 2023 онд ашиглалтад оруулахаар тооцоолжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)