Кредит картын их шоппинг, их урамшуулал эхэллээ
- 2017-12-25
- Үнэн
- 0

ХААН Банкнаас шинэ жилийн баярыг угтан бүх кредит карттай харилцагчиддаа зориулан ИХ шоппинг, ИХ урамшууллыг өнөөдрөөс эхлүүллээ.
Эрхэм кредит карт эзэмшигч харилцагч та ХААН Банктай хамтран ажилладаг Говь, Ханбүргэдэй, Наран, Номин, Нэкст, E-Mart, Le Noble, BSB зэрэг томоохон худалдаа үйлчилгээний байгууллагуудаас худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 5%-ийн буцаан олголт аваарай. Ингэхдээ ХААН Банкны кредит картаараа ХААН Банкны Карт уншигч ПОС машин дээр уншуулах бөгөөд буцаан олголт 10,000 төгрөгөөс 10 сая хүртэлх үнийн дүнгийн худалдан авалтад хамаарна.
Мөн гадаадад кредит картаараа хийсэн худалдан авалт бүрт 50,000-500,000 хүртэлх төгрөгийн буцаан олголт авах боломжтойг дуулгаж байна.
Таны тухайн сард хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн 5%-ийн буцаан олголт дараа сарын 10-ны өдрийн дотор таны кредит картанд автоматаар орно.
Урамшуулал 2018 оны 02-р сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх тул та бүхэн яараарай. Буцаан олголт авах худалдаа үйлчилгээний байгууллагатай энд дарж танилцана уу.
ХААН Банкнаас санал болгож буй кредит картуудын мэдээллийг (11) 33 30 30 дугаарт залгах эсвэл https://www.khanbank.com/mn/personal/product/50 хаягаар хандаарай.
Эрхэм харилцагч та Их шоппинг, Их урамшуулалтай шинэ оноо угтаарай!

Сэтгэгдэл (0)