Карла Бруни 50 нас хүрчээ
- 2017-12-26
- Дэлхий
- 0

Францын тэргүүн хатагтай асан, загвар өмсөгч Карла Бруни 50 насны төрсөн өдрөө өнгөрсөн бямба гарагт тэмдэглэжээ. Тэрбээр “Би 50 насаа аз жаргалтай угтаж байна. Энэ жил “Миний он жилүүд” дурсамжийн номоо хэвлүүлнэ. 50 нас хүрсэн ч өөрийгөө залуу сайхнаараа гэж боддог. Надад дахиад 50 жилийн амьдрал байна. Тиймээс магадгүй 20 жилийн дараа дурсамжаа дахин шинээр бичнэ” хэмээн “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Карла Бруни төрсөн өдрөө нөхөр Николя Саркози, охин Жулиягийн хамт Англи улсад тэмдэглэсэн байна.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)