Хятадад хууль бус 13 мянган сайтыг хаалаа

БНХАУ-ын Засгийн газар хууль бус мэдээлэл оруулсан сайтуудтай тэмцэх кампанит ажлыг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд цахим ертөнцөд буруу агуулга бүхий мэдээлэл нийтэлсэн 13 мянган вебсайтыг хаажээ. Түүнчлэн 10 гаруй сая аккаунтын нэвтрэх эрхийг хязгаарласан байна. Бээжингийн эрх баригчдын хэрэгжүүлж буй энэхүү бодлогыг иргэд дэмжиж байгаа бөгөөд цахим сүлжээнд хязгаарлалт хийх нь улс орны урт хугацааны оршин тогтнол болон энх тайванд эерэг нөлөөтэй гэж мэдээллийн “Синхуа” агентлаг үзжээ. Олон нийтийн явуулсан санал асуулгад хамрагдсан иргэдийн 90 хувь Засгийн газрынхаа бодлогыг дэмжсэн байна. Үүнээс 63.5 хувь нь сүүлийн жилүүдэд цахим ертөнцөд буруу агуулга бүхий мэдээллүүд явах нь багассан гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)