А.Навальный: Авлигын хэрэгт холбогдсон В.Путинийг тойрон хүрээлэгчдийг зарлана
- 2017-12-27
- Дэлхий
- 7

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ Сонгуулийн төв комисст тавьжээ. Түүнийг олон нийтийн жагсаал зохион байгуулсан гэх хэргээр 2028 он хүртэл сонгуульд өрсөлдөх эрхгүй гэж Сонгуулийн комиссоос өмнө нь мэдэгдэж байсан юм. Алексей Навальный өрсөлдөх эрхээ 500 хүний санал авч, баталгаажуулах байв. ТАСС агентлагийн мэдээлснээр, Оросын 20 хотод болсон санал хураалтаар А.Навальныйг 700 гаруй иргэн дэмжжээ. Тэрбээр Сонгуулийн төв комисст өргөдлөө өгснийхөө дараа хэвлэлийнхэнд хандан “Хэрвээ Кремль луйврын арга хэрэглэхгүй л бол би ялна” хэмээжээ. Сонгуулийн төв комисс нэр дэвшигчдийг албан ёсоор ирэх долоо хоногт зарлана. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Их хурлын үеэр улсынхаа ирээдүйн талаар болон өөрийн хэрэгжүүлэх зорилтыг танилцууллаа. Тэрбээр сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд авлигатай тэмцэж, бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллахаа мэдэгдсэн юм.
Мөн эдийн засаг, дэд бүтэц, эрүүл мэнд болон боловсролын салбарт бүрэн шинэчлэл хийхээ илэрхийлээд байна. Владимир Путин ирэх оны гуравдугаар сарын 18- нд болох ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшихээр болсон. Одоогоор ОХУ-ын иргэдийн 80 гаруй хувь нь В.Путинийг дэмжиж байна. Тиймээс ирэх оны гуравдугаар сард болох сонгуульд ялалт байгуулах хамгийн өндөр боломжтой гэж олон улсын ажиглагчид таамаглаж байгаа юм. Ингээд А.Навальныйн “Америкийн дуу хоолой” радиод өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Одоогийн төрийн тэргүүн В.Путин 2018 оны сонгуульд өрсөлдөхөө энэ сард зарласан. Түүний кампанит ажил ард түмэнд хэрхэн нөлөөлөх бол. Ер нь ирэх сонгууль хэрхэн өрнөх бол гэж таамаглаж байна вэ?
-Миний харж буйгаар В.Путин өөрт таатай хэлбэрээр кампанит ажлаа явуулна. Ард түмний сонгуулийн сурталчилгаанд хандах хандлага өөр болсон учраас энэ удаагийн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон кампанит ажилд харьцангуй шүүмжлэлтэй хандах болно. Энэ шүүмжлэлийн гол бай нь авлигын хэрэг байх болов уу. Энэ удаагийн сонгуулиар л авлигын хэрэгт холбогдсон В.Путинийг тойрон хүрээлэгчдийн овог нэр тодорхой болж нууц баримтуудыг ил болгох байх. В.Путинийг оролцуулаад Кремлийн авлигад нэрвэгдсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг ард түмэн хүсч байгаа. Би бүс нутгийн бодит улс төрийн сүлжээг бий болгосон цорын ганц нэр дэвшигч. Надад сонгуулийн сурталчилгаагаа явуулах 81 төв байр, 190 мянган сайн дурын ажилтан байна. Би шударга сонгууль явуулахын тулд ард түмнийг хуурсан мөрийн хөтөлбөр дэвшүүлж, сонгогчдыг хуурахгүй гэдгээ нэр төртэй амлаж чадна.
-Энэ удаагийн сонгуулийн содон хүн нь Ксения Собчак. Тэрбээр ОХУ-ын сөрөг хүчний улстөрчидтэй ойролцоо үг хэлж, Оросын телевизийн сувгуудаар сурталчилгаагаа идэвхтэй цацаж эхэлсэн. Ер нь Владимир Путин та бүхэнд хэрхэн хандах бол гэж бодож үзсэн үү?
-Би өрсөлдөгчдөдөө В.Путин шиг хандахгүй. Ксения Собчакийг сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлэхээсээ өмнө В.Путин түүнд хэрхэн ханддаг талаар маш тодорхой хэлсэн шүү дээ. Миний бодол одоо ч өөрчлөгдөөгүй. “Хотын ангилал”-ын төлөөлөл болох нэр дэвшигчдийг Кремлийн зүгээс гаргаж ирсэн нь Григорий Явлинский, Ксения Собчак нар юм. Харин одоо Борис Титов болон Катя Гордон нар энэ ангилалд нэмэгдсэн. Мэдээж хэрэг тэд Үндсэн хуулиар олгогдсон сонгуульд оролцох эрхээ эдэлж байгаа. Гэхдээ би тэдний нэр дэвшиж санал хуваах гэсэн оролдлогыг ноцтойд тооцохгүй байна. Энэ бол дэлхийн хамгийн том улсын ерөнхийлөгчийн кампанит ажил гэдгийг ард түмэн ойгох хэрэгтэй. Би эдгээр нэр дэмшигчээс ямар ч улс төрийн өрсөлдөөн олж харахгүй байна.
-Оросын Хууль зүйн яамнаас энэ сарын 5-нд АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг “гадаадын тагнуул” хэмээн зарласан. Москвагийн эрх баригчдын энэ байр суурийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Энэ Кремлийн үзэл бодлын тусгал юм. Магадгүй тэд сонгуулийн кампанит ажлын үеэр Засгийн газраас хараат бус барууны хэвлэлүүд ард түмний үзэл бодолд нөлөөлнө гэж эмээсэн байх. “Эрх чөлөө” радио “Америкийн дуу хоолой” зэрэг бодит мэдээлэл түгээдэг агентлагууд энэ ангилалд багтсаныг сониноос уншсан. Кремлиэс хараат бус буюу бие даасан мэдээллийг түгээдэг хэвлэлийн байгууллагыг гутаан доромжлох нь тэдний хувьд чухал. Кремль бие даасан мэдээллийн урсгалыг зогсоохыг хүсдэг. Гэхдээ бие даасан мэдээллийн эрэлт нэмэгдсээр байна. Үүнийг би “Навальный Live” медиа хэлбэрээр “YouTube” хуудаст байршуулсан бичлэгээрээ баталж чадна.
-Кремлийн зүгээс санаачилсан АНУ-ын хэвлэлийн байгууллагыг бойкотолсон бодлого Оросын гадаад харилцаанд хэрхэн нөлөөлөх бол. Та Оросын гадаад бодлогыг сонирхдог уу?
-Улс орны хөгжлийг хөдөлгөх хүч нь гадаад бодлого. Кремлийн эдийн засаг, улс төрийн бодит бэрхшээл ОХУ-ын хариу байр суурь байж болохгүй. Амьжиргааны төвшин буурсан, бодит цалин багассан, авлига ихэссэн гэх мэт улсын дотоод асуудалтай гадаад бодлогоо хольж болохгүй. Би ЗХУ-ын үеийн сурагч. Гэтэл одоогийн манай гадаад бодлого 1980 он руу буцаад очсон мэт сэтгэгдэл төрүүлэх боллоо.
-Таны ах Олег Навальный “Ив Рошен” гэх хэргээр гурав дахь жилдээ ял эдэлж байна. Европын Хүний эрхийн шүүх өнгөрсөн аравдугаар сард Олег Навальныйг хорьсныг хууль бус гэж үзсэн. Энэ шийдвэрээс хойш ямар нэг зүйл өөрчлөгдсөн үү?
-Ахад минь улс төрийн шинж чанартай зохиомол хэрэг хүлээлгэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байхад ял оноосон. Европын шүүх хууль бусаар хорьж буйг нь баталсаар байхад манай улс Олегийг суллахгүй байна.
Х.ЭРДЭНЭЗАЯА

Сэтгэгдэл (7)
Зочин (59.153.115.156)
НАВАЛЬНЫЙ БОЛ АНУ-ЫН ГАР ХӨЛ БОЛСОН, БАС ТЭДНЭЭС НОГООНООР УГЖУУЛСАН ХҮН ШҮҮ ДЭЭ. БАС ТОДОРХОЙ КОМПАНИУДААС АВИЛГА АВСАН УЧИР ХЭРЭГТ ТАТАГДААД ЯВЖ БАЙГАА. ОРОСЫГ ДОТРООС НЬ ЗАДЛАХЫН ТУЛД СЭМ АХ ТЭДНИЙ ЛИБЕРАЛУУДЫГ ТАТАЖ АШИГЛАЖ БАЙГААГИЙН НЭГ НЬ НАВАЛЬНЫЙ.
(103.10.20.58)
ene psda g tsaazalval taarna archaagui psda
(103.10.20.58)
Urvagch
хүн (202.21.106.106)
энэ дурак одоо хэн юм бэ... хийж бүтээсэн юмгүй нэр олохын тулд нэртэй алдартай хүмүүс рүү үсчиж байдаг бөөс шиг л санагдаж байна
(182.160.32.164)
энэ нусыг монголд авчирч мал хариулуул.
(203.91.118.180)
улс төр,эдийн засаг,цэрэг зэвсэг,стратеги,гадаад бодлого гээд төрийн тэргүүн Ерөнхийлөгч хүний мэдлэгийн цар хүрээ,хурд,бодлогоороо В.Путиний хэмжээнд хүрэх хүн өнөөдөртөө Оросод лав байхгүй,ялангуяа ийм гадаадын тусгай албадын гар хөл болсон хүүхэлдэйнүүд улс орныг яаж сүйрүүлж дампууруулдагыг МОНГОЛын жишээ нь дээр харж болно...энэ хүн А.Навальный бол В.Путиний чигчий хуруунд ч хүрэхгүй,тэр тусам нь өрсөлдүүлж өөрийг нь мэдрүүлэх байсан юм...
zochin (202.5.196.66)
aluul;chih wii dee. Putin bol KGB shvv dee mash ayultai xvn