“Боинг” нисгэгчгүй онгоц үйлдвэрлэжээ

Нисэх онгоц үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Боинг” компани шинэ загварын бүрэн автомат жолоодоготой “Х- 45” загвараа танилцуулжээ. Энэхүү загвар нь бусад төрлийн нисгэгчгүй онгоцоос агаарт нислэг үйлдэх явцдаа цэнэг авдгаараа онцлог юм байна. Нисгэгчгүй “Боинг” загварт “Боинг Эм Кю 25” автомат жолоодлогын системийг суулгаснаар иргэний болон цэргийн зориулалтаар ашиглах боломжтой болжээ. Энэхүү онгоцны далавчийг эвхэж хураах боломжтой болсноор бага орон зайтай газарт байрлуулах боломжтой. “Боинг” компани нисэх салбарын ирээдүй болох нисгэгчгүй онгоцыг бүтээх ажилдаа зориулан “Aurora Flight Sciences” компанийг өнгөрсөн тавдугаар сард худалдан авсан билээ. Энэхүү компани нь нисэх онгоцны эд анги, бүрэн автомат дрон зэргийг үйлдвэрлэхээс гадна агаарын тээврийн салбарыг автоматжуулах, цэргийн дрон бүтээх зорилгоор Пентагонтай хамтран ажиллахаар болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)