М.Саакашвили эх орондоо буцахгүй гэв
- 2017-12-27
- Дэлхий
- 3

Гүржийн ерөнхийлөгч асан М.Саакашвили “Украины эрх баригчид “Түр хамгаалалтад авна уу” гэсэн миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Тэд намайг Тбилисийн талд шилжүүлэн өгөхөөр зэхэж байна” хэмээн цахим хуудастаа бичжээ. Авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, төсвийн мөнгөнөөс завшсан хэргээр эрэн сурвалжлагдаж буй М.Саакашвилийг Гүржийн талд шилжүүлэн өгөх асуудлаар Киев болон Тбилис яриа хэлэлцээр хийж байна гэж энэ сарын эхээр эх сурвалжууд мэдээлэх болсон. Харин Украины Гадаад харилцааны яам “Гүржийн талтай бид яриа хэлэлцээр хийгээгүй” гэжээ. М.Саакашвили нь 2004-2013 онд Гүржийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Тэрбээр 2015 оны тавдугаар сард Украины иргэн болж, тус улсын Одесс мужийн захирагчаар томилогдож байв. М.Саакашвилийг Украины иргэн болгох тухай зарлигаа тус улсын ерөнхийлөгч Петр Порошенко “Украины иргэн болохын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн” гэх шалтгаанаар энэ оны долдугаар сард цуцалсан юм. Гүржийн Ерөнхий прокурорын газар М.Саакашвилийг шилжүүлэн өгөхийг энэ оны есдүгээр сард Киевээс хүссэн ч Украины Ерөнхий прокурор “Бид энэ талаар бодож үзээгүй байна” гэж хэлээд түүнийг шилжүүлэн өгөхөөс татгалзаж байв. Одоо Украины “Шинэ хүчний хөдөлгөөн” намын даргаар ажиллаж буй М.Саакашвилиг “гэмт хэргийн бүлэглэлүүдэд тусалсан, гэмт хэргийг нуун дарагдуулсан” хэргээр Украинд шалгаж байгаа юм.
Ц.Бат

Сэтгэгдэл (3)
хүн (202.21.106.170)
иймэрхүү худлаа хулгайчуудыг нэг их олон сенсацилгүйхэн цааш нь харуулчих хэрэгтэй юм байгаа юм ш дээ. улс орноо хутган үймүүлж ардчилал гэж орилсон худлаа хулгайч ш дээ энэ. улс оронд нь аваачиж өгөх хэрэгтэй нутаг нэгтнүүд нь яаахаа шийднэ биз
(202.9.41.226)
Манайхаар бол хулгай хийчихээд гадаадад очоод орогночихдог С.Баяртай төстөй юм.
зочин (202.179.31.242)
Энэ кулгайчийг Гүрж рүү нь явуулж зайлуулах кэрэгтэй, энд тэнд очоод будлиан кутгаад явдаг хогийн нөкөр байх чиг байгаа юм.ккк