БНАСАУ цөмийн зэвсэгт хүчнээ идэвхжүүлнэ

БНАСАУ 2018 онд цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлэх улс төрийн байр сууриа өөрчлөх бодолгүй байгаагаа мэдэгдсэн байна. Энэ талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон хүргэлээ. Умард Солонгосын эрх баригчид улсынхаа стратегийн гол хүч болох улс төрийн бодлого шийдвэрээ өөрчлөн зогсооно гэж найдлага тавин хүлээх хэрэггүй хэмээх агуулгатай байр сууриа илэрхийлжээ. Түүнчлэн Умард Солонгос улс бол “Хариуцлагатай цөмийн зэвсэг эзэмшигч” орон гэдгийг дахин онцолсон байна. Пхеньяны эрх баригчид тив алгасагч баллистик пуужингийн туршилтаа явуулсан. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд тус улсын эсрэг авах хориг арга хэмжээг чангатгах тухай шийдвэрийг дуу нэгтэйгээр дэмжсэн байна. Тус хориг арга хэмжээ бүхий баримт бичигт зааснаар, Умард Солонгос руу тээвэрлэх түлшний импортыг хязгаарлах, мөн гадаад улс орнуудад ажиллаж, хөдөлмөрлөж байгаа Умард Солонгосын иргэдийг 24 сарын дотор улс орон руу нь эргүүлэн буцаах тухай шийдвэр тогтоолууд багтаж байгаа юм. Үүнээс гадна БНАСАУ-д нийлүүлэх үйлдвэрлэлийн болон хүнд даацын машин тоног төхөөрөмж зэрэг бусад зүйлд хязгаарлалт тогтоох тухай заасан байна. Мөн Умард Солонгосын экспортын тээвэрлэлтийг бууруулах тухай ч онцлон тусгажээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)