Айна Гамзатова сонгуульд өрсөлдөхөө зарлав
- 2018-01-03
- Дэлхий
- 0

ОХУ-ын Бүгд найрамдах Дагестан улсын исламын шашны номлогч, “Ислам” сэтгүүлийн ерөнхий редактор Айна Гамзатова Оросын 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өргөдлөө Сонгуулын төв комисст өгчээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, Оросын Сонгуулийн төв комиссын ажлын хэсгийн гишүүд А.Гамзатовын өргөдлийг хүлээн авсан байна. А.Гамзатова нь бие даан нэр дэвшихийн тулд 300 мянган хүний гарын үсгийг цуглуулсан ёстой аж. Оросын Үндсэн хуульд зааснаар, Бүгд найрамдах улсуудаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ өгсөн нэр дэвшигч өөрийн харьяаллын нутаг дэвсгэрээс 7500-гаас цөөнгүй хүний гарын үсгийг цуглуулах шаардлагатай юм. Сэтгүүлч, зохиолч, шашны зүтгэлтэн А.Гамзатова 47 настай бөгөөд хэл бичгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшжээ. Тэрбээр Орос улсад исламын шашны томоохон хэвлэл мэдээллийг үүсгэн байгуулагч аж. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр гурван эмэгтэй нэр дэвшигч Сонгуулийн төв комисст бүртгүүлээд байна.

Сэтгэгдэл (0)