Азийн орнуудын эдийн засаг өснө

Азийн бүс нутгийн 10 жилийн хөгжлийн тооцооллыг гаргасан бөгөөд томоохон орнуудын эдийн засгийн төлөв 2018 онд өснө гэсэн таамаглал гарчээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, 2018 онд Энэтхэг улс эдийн засгийн өсөлтөөр Их Британи, Францыг давж дэлхийн тэргүүлэх таван орны эгнээнд орох аж. Түүнчлэн Энэтхэгийн эдийн засаг 2027 он гэхэд Германы өмнө орж, гуравдугаар байрт шалгарна гэж Лондоны эдийн засаг, бизнес судалгааны төвийн илтгэлд дурдсан байна. Мөн Хятад, Энэтхэг, Японы эдийн засаг АНУ-ыг давах аж. Лондоны төвийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Өмнөд Солонгос, Индонез улс 2032 он гэхэд Итали, Канадыг эдийн засгийн тэргүүлэх долоон орны жагсаалтаас хасах магадлал өндөр байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)