“Ми 24” онгоц осолдож, хоёр хүн амиа алджээ

Сирийн Хама хотын нисэх онгоцны буудал дээргүүр нислэг үйлдэж явсан ОХУ-ын “Ми 24” онгоц осолдсон талаар “TASS” агентлаг  мэдээллээ. 

Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн бүрэн бус байдлын улмаас онгоц осолдсон гэж  ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас баталжээ.

“Ми 24” онгоц Хама хотын нисэх буудлаас 15 км-ийн цаана буух гэж байхдаа гэнэт осолдсон байна. Ослын улмаас хоёр нисгэгч амиа алдсан бол зорчих хэсэгт байсан нэг хүн хүнд шархаджээ.

Б.Бат

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)