Mайк Пенс: Ираны эрх баригчид терроризмыг "экспортолдог"

 АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Иранд үүссэн нөхцөл байдал болон Цагаан ордны тэргүүн Дональд Трампын жиргээний талаар “Америкийн дуу хоолой” радиод ярилцлага өгснийг хөрвүүлэн хүргэж байна.

-Иранд ард түмний жагсаал хүрээгээ тэлж буй энэ үед Ерөнхийлөгч Дональд Трампын жиргээ байдлыг хурцатгаж байна гэж шүүмжлэх боллоо. АНУ байдлыг намжаах бодит алхам хэрэгжүүлэх үү?

-Иран бол терроризмыг ивээн тэтгэдэг гол орнуудын нэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ираны эрх баригчид ард түмнийхээ эрхийг үгүйсгэж, бүс нутагт терроризм “экспортолж” байна. Тиймээс ард түмэн өөрчлөлтийг шаардах нь гарцаагүй. Энэ удаагийн жагсаал 2009 онд болсон "Ногоон хувьсгал"-аас ялгаатай гэдгийг онцолъё. Иранд үүссэн нөхцөл байдлыг намжаахад АНУ-ын оролцоо чухал. Эрх чөлөөг дэмжих, ерөнхийлөгчийн жиргээ хоёр ялгаатэй. Гудамжинд жагсч буй хүмүүст Д.Трампын жиргээ итгэл найдвар өгдгийг бид мэднэ. Бид иранчуудыг дэмжихээ зогсоохгүй. АНУ- ын болон дэлхийн бусад улс орон иранчуудын эрх чөлөөний төлөөх тэмцлийг дэмжих хэрэгтэй. Харамсалтай нь, Тегераны эрх баригчид нийгмийн цахим сүлжээг хаасан учраас иранчууд АНУ-ын Ерөнхийлөгчийн жиргээг уншихгүй байгаа.

-Нийгмийн сүлжээг хааж, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийг та хэрхэн тайлбарлах вэ?

-Манай улс Иранд хүний эрх зөрчиж байгаа энэ мэт үйлдлийг таслан зогсооно. Бид НҮБ-д хүсэлт гаргасан.

-Үймээнээс дайжсан иранчууд АНУ-руу цагаачлах хүсэлт гаргах болсон. Гэхдээ Цагаан ордны захиргаа иран гаралтай цагаачдад олгох квотоо багасгасан шүү дээ?

-Аятолл дэглэмийг эсэргүүцэн АНУ-аас улс төрийн орогнол хүссэн иранчуудын хүсэлт шинэ үзэгдэл биш. Ойрхи Дорнодыг тогтворгүй болгох гэсэн Ираны оролдлого коммунизм нуран унасны дараах дэлхийг аюултай байдалд оруулах болсон. АНУ энэ аюулын эсрэг хамтран ажиллахын тулд НАТО-гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ.

-Хэрвээ АНУ Ираны эсрэг хоригоо чангатгавал энгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх бол?

-Манай улс Ираны эсрэг хориг арга хэмжээгээ чангатгавал тус улсын ард түмэнд үр дүнгээ өгнө. АНУ- ын Засгийн газар Ираны эсрэг эдийн засгийн хоригоо чангатгах болно. Шинэ хориг арга хэмжээнд ямар заалт оруулах талаар Конгресс хэлэлцэж байгаа.

-Ерөнхийлөгч Дональд Трамп “Миний цөмийн зэвсгийн товчлуур Ким Жон Уныхаас том” гэж жиргэсэн. Энэ жиргээний талаар та юу хэлэх вэ?

-Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн удирдагч гэдгээ жиргээгээрээ баталсан. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр бол суртал ухуулгын зэвсэг. Цагаан ордны тэргүүний жиргээ АНУ Умард Солонгосын пуужингаас айхгүй гэдгийг бусад улс оронд харуулсан болов уу.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • ЗОЧИН (202.179.24.251)

    2018-01-15

    ЭНЭ ГАЙХАЛ ӨӨРИЙГӨӨ ХЭЛЦИЙМ БИШ ҮҮ ХЭХЭ ХЭ

  • irgen (62.167.114.16)

    2018-01-06

    tanai uls jinhen hiij ogno shyydee

  • (182.160.33.129)

    2018-01-05

    америк самуурлыг экспортлдог

  • (41.85.161.171)

    2018-01-05

    Таны анхааралд аваарай Сайн байна уу, Бид Христэд итгэгч зээлийн саналыг төлөөлдөг. Дэлхийн ядуурал, банкны гадуурхалтай тэмцэхийн тулд бид дараахь үйлчилгээг санал болгож байна: - Арилжааны зээл - Хувийн зээл - Санхүүжилтийн зээл - Үл хөдлөх хөрөнгийн зээл Зээлийн хүүний түвшин нь бүхэлдээ 3%, зээлийн санал нь маш энгийн байдаг. Хүсэлт гаргаснаас хойш 72 цагийн дотор хүсэлтийг гаргуулан авах боломжтой. Өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Холбоо барих: WhatsApp: +330644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com