Тантай ижил төрлийн цалин авдаг хичнээн ажиллагчид байдаг вэ?

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хувь хүний орлогын түвшингээс хамааруулж шатлал тогтоон 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар ногдуулах хувилбарыг Сангийн сайд танилцуулсан.

Тодруулбал, 1,500,000 хүртэл төгрөгийн цалинтай хүний хувь хүний орлогын татвар 10% хэвээрээ байна.

Харин:

  • 1,500,000 – 2,500,000 –  төгрөгийн цалингийн ХХОАТ 15%
  • 2,500,000 – 3,500,000 -төгрөгийн цалингийн ХХОАТ  20%
  • 3,500,000-aaс дээш төгрөгийн цалингийн ХХОАТ 25% болж өсөх төсөөлөл байна.

Гэхдээ хэрвээ та 2,000,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр) бол шууд 15 хувиар татвар төлөхгүй. Харин 1,500,000 хүртэлх орлогодоо 10%, 1,500,000 дээш орлогодоо буюу 500,000 төгрөгтөө 15%-ийн татвар төлнө.

Харин та 2,800,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр)  бол 1,500,000 хүртлэхдээ 10%, 1,500,000 – 2,500,000 хүртлэхдээ буюу 1,000,000 төгрөгтөө 15%, үлдэх 300,000 төгрөгтөө 20%-ийн татвар төлнө гэсэн үг юм.

Харин 3,600,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр)  бол шууд 25 хувиар татвар төлөхгүй. Харин 1,500,000 хүртлэхдээ 10%, 1,500,000 – 2,500,000 хүртлэхдээ буюу 1,000,000 төгрөгтөө 15%, 2,500,000 – 3,500,000 төгрөг хүртэлх буюу 1,000,000 төгрөгтөө 20%, үлдэх 100,000 төгрөгтөө 25%-ийн татвар төлнө.

Түүнчлэн бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жилд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр Засгийн газар тохиролцоонд хүрснээ Б.Чойжилсүрэн сайд мэдээлсэн. Өнгөрсөн онд үйлчилж буй хуулиар хүн бүрийн цалингаас 84,000 төгрөгийг хасч тооцсон дүнгээсээ татвар ногдуулдаг байсан бол энэ онд 120 000 төгрөгийг хөнгөлнө. Түүнчлэн

  • 2019 онд 160,000,
  • 2020 онд 200,000,
  • 2021 оноос эхлэн 240,000 төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Ингэснээр бага орлоготой иргэдийн татвар төлөх ачаалал тодорхой хугацааны дарааллаар буураад явах юм. 

dd

Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос нэгэн сонирхолтой статистикийг гаргажээ. Тодруулбал, таны авч буй цалин 2018 онд хэрхэн өөрчлөгдсөнийг, мөн тантай ижил төрлийн цалин авдаг хичнээн ажиллагчид байгааг мэдэх боломжтой болжээ.  Та энд дарж өөрийн авдаг цалин хөлсний хэмжээгээ оруулан сонирхолтой статистикийг сонирхоорой.

 

Б.Цэнгэл

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • МОНГОЛЧУУДЫН ЭСРЭГ МАН ЗАСАГ ТӨР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ (202.21.100.210)

    2018-01-05

    УУЛ УУРХАЙ, ТӨМӨР ЗАМ, БАРИЛГА, ЗАМ ТЭЭВЭР БОЛОН ХҮНД ҮЙЛДВЭРҮҮДЭД АЖИЛ ХИЙХ ХҮНГҮЙ БОЛОХ ЮМ БАЙНА. ГАДААД РУУ ЗАЛУУС НЬ АЖИЛЛАХААР ГАРЦГААЖ ГАДНЫ ИРГЭДЭЭ ОРУУЛЖ ИРЭХ ЮМ БАЙНА. ТЭТГЭВЭРИЙН НАСЫГ НЭМСЭНЭЭР ХӨГШИД НЬ ТЭТГЭВЭРТЭЭ ХҮРЧ АМЖИХГҮЙ МАЖИЙЖ, ЗАЛУУЧУУД НЬ АЖЛЫН БАЙР ХҮЛЭЭСЭЭР ТЭТГЭВЭРИЙН НАСАНД ХҮРЭХ ЮМ БАЙНА. ААВЫН НЬ ЦАЛИНГААС 500000₮ ТАТАЖ 50000₮ ЭЭЖИД НЬ ӨГӨӨД 450000₮ УНАГАЖ "ЦАЛИНТАЙ ЭЭЖ" ГЭЭД Л ТАВЛАЖ БАЙХ ЮМ БАЙНА. ЭНЭ ЧИНЬ ТЭГЭЭД АРИУН ЯВДАЛ ЮМ УУ. ОФФШООРЫН 17 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТАА ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ЮМ УУ

  • (202.131.245.69)

    2018-01-05

    baga tsalintai buyu 330000 hurtelh tsalintai humuusiin tsalin bol jaahan usnu, harin 330aas deesh tsalintai humuusiin tsalin baga bagaar buurnaa gesen ug, zuw l tailbarlasan bn sh de

  • (202.9.41.78)

    2018-01-05

    Hutsaad Bai. NDShimtgel 1 huviar usnu gdg bvgdin orlogo buurch bgaazdee.nohodoo..malnuudaa