Орос ДХБ-аас гарна гэв

ОХУ-ын Холбооны комиссын Эдийн засгийн бодлогын хорооны дэд дарга Сергей Калашников “Дэлхийн худалдааны байгууллага ОХУ болон Европын холбооны гахайн мах, махан бүтээгдэхүүний маргааныг манай улсын талд ашиггүй шийдвэрлэвэл тус байгууллагаас гарна” хэмээн мэдэгдлээ. Европын холбоо Оросын эсрэг чиглэсэн багц хориг арга хэмжээ авч байгаа нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчиж буй хэрэг юм. Европын холбооны улсуудаас гахайн мах, махан бүтээгдэхүүнийг экспортоор оруулахыг бүх талаар хориглосон байна. Улмаар Европын холбоо ОХУ-аас жил бүр нэг тэрбум 390 сая еврогийн төлбөр төлүүлэх хүсэлтээ Дэлхийн худалдааны байгууллагад өргөн барьжээ.Украины хямралын дараа Европын холбооны зүгээс ОХУ-ын эсрэг багц хориг арга хэмжээ авсан бөгөөд Москвагийн эрх баригчид хариу арга хэмжээ төлөвлөсөн билээ. ОХУ Дэлхийн худалдааны байгууллагын 152 дахь гишүүн орноор 2012 онд элссэн юм. Тус байгууллагын тэргүүн Паскал Лами “Оросын эрх баригчид гишүүн орноор элссэн бол дотоод дүрмээ дагаж мөрдөх ёстой” гэсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зүгээр ээ (202.179.24.251)

    2018-01-15

    ЕХ-ны хөгшчүүдэд махаа, газаа, сүүгээ өгөхөө больчих. Хагас жилийн дараа гуйгаад л ирнэ наадуул чинь. харин энэ бүхнээ Энэтхэг, Иран, Туркэд гарга.