Хятад улс тэнгисийн цэргээ Пакистанд оруулна
- 2018-01-10
- Дэлхий
- 2

Хятад улс гадаадад байрлах цэргийн хүчээ зузаатгаж, Пакистанд тэнгисийн цэргийн бааз байгуулахаар төлөвлөсөн талаар Хятадын ардын чөлөөлөх армийн эх сурвалжаас иш татан “South China Morning Post” сонин мэдээлжээ. Тус сонины мэдээлснээр, энэ нь Хятадын хилийн чинад дахь хоёр дахь тэнгисийн цэргийн бааз болох аж. Хилийн чанад дахь Хятадын тэнгисийн цэргийн анхны баазыг 2016 онд Бүгд Найрамдах Жибути улсад байгуулж байжээ. Харин хоёр дахь баазаа Арабын тэнгис дэх Пакистаны Гвадар боомт хотод байгуулах аж. Энэ нь олон улсын худалдаанд чухал үүрэгтэй Ормузийн хоолойд нэвтрэх “хаалга” нь болно гэж үзэж байгаа аж. Пакистаны өмнөд нутагт орших боомт хот Гвадарыг Хятадын төрийн өмчийн “Chinese Overseas Port Holdings” компанийн мэдэлд 43 жилийн хугацаатай шилжүүлсэн юм. Энэ төслийг Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын төсөл болон Торгоны замын төслийн гол хэсэг гэж үздэг байна.

Сэтгэгдэл (2)
(37.169.12.125)
Хятадын далбаа биш л бна даа
mongol (202.9.47.177)
manaihan joohon bodon bgaa torgonii zam bas neg bys yu bilee bid negdeed ortson gej bgaa yu geheer udahgyy mongold hytadiin tseregyyd orj irhendee