В.Путин сонгуулийн штабаа нээв
- 2018-01-12
- Дэлхий
- 3

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сонгуулийн кампанит ажлынхаа төв байрыг өнгөрсөн лхагва гарагт нээжээ. Урьдчилсан санал асуулгаас үзвэл, В.Путин сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдөх хүсэлтээ илгээсэн Владимир Путин Москва хотын баруун хойд хэсэгт байдаг галт тэрэгний үйлдвэрт зочлох үедээ “ОХУ-ын эдийн засгийн өсөлт эрчимжиж байгаа”-г онцолжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Засгийн газар ОХУ- ын эдийн засагт эерэг үр дүн гаргаад байна. Төсвийн алдагдал бидний тооцоолж байснаас доогуур төвшинд байгаа. Алтны нөөц эрчимтэй өсч байна. Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр ОХУ-ын эдийн засаг өсч, цаашид ч өсөлтийн бүсэд хадгалагдана гэж би хувьдаа үзэж байна" гэж мэдэгдлээ. ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр Владимир Путиний сонгуулийн зардлын дансанд 400 сая рубль байршаад байгаа ажээ. Үүний зэрэгцээ ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа 13 нэр дэвшигч сонгуулийн зардлын дансаа нээгээд байна.
Б.Саруул

Сэтгэгдэл (3)
Путиныг түрээслэх үү (202.179.24.251)
Эхлээд манай луйварчид, хулгайчууд, ажилаа хийдэггүйчүүд, мөнгөний хууль хяналтынхныг хядчих байх даа. Хуулийг чангалаад, шударга ёс тулгаад ирэхээр манайхан яах бол ... хэхэ
зочин (202.179.24.251)
ТИЙМ ШҮҮ. ЯНКУУДЫН АМЖИЛТТАЙ ОПЕРАЦИ, ГОРБАЧЁВ, ЕЛЬЦИНИЙ ТЭНЭГЛЭЛИЙН ҮР ДҮНД АУГАА ИХ СССР ЗАДАРЧ, ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ НЬ ШАЛДАА БУУСАН ОРНЫГ ПУТИН АВСАН. ОЛОН ОРОН ОРОСЫГ ДЭЛХИЙДЭХ НӨЛӨӨГӨӨ АЛДСАН ГЭЖ ҮЗЭЖ БАЙСАН. ПУТИН УЛСАА ЯМАР БОЛГОЖ, ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БОЛГОСНЫГ АМАРХААН ХАРЖ БОЛНО. ЯАЖ ПУТИН ШИГ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОХ ВЭ.
pkxny (202.9.44.66)
ПУТИН ШИГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХЭД Ч ДАХИН СОНГОСОН ЯАДГИЙН УЛСАА ЗӨВ АВААД ЯВЖ ЧАДАЖ БАЙГАА ХҮН ШҮҮ ДЭЭ