“Исламын улс” бүлэглэлд элссэн Канадууд нутаг буцна

Канад улс “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой 60 иргэнээ Ойрхи Дорнодоос албадан нутаг буцаах болжээ. Канадын ерөнхий сайд Жастин Трюдо “Ойрхи Дорнод дахь террорист бүлэглэлд элссэн иргэдээ тусгай албаны хяналтан доор нутаг буцаахаар болсон” хэмээн мэдэгдлээ. Их Британийн “Sky News” телевиз “Исламын улс” террорист бүлэглэлийн 22 мянган гишүүний нэр, хаяг, гар утас болон гэр бүлийн гишүүдийн мэдээллийг хадгалсан нууц баримтыг ил болгосон билээ. Уг баримтад террорист бүлэглэлд элссэн 51 орны иргэдийн талаарх мэдээлэл багтсан байжээ. Мөн олонд танигдсан алан хядагчдаас гадна олон нийтэд мэдэгдээгүй жихадуудын мэдээлэл байв. “Исламын улс” террорист бүлэглэлд элссэн иргэдийн олонх нь Зүүн болон Хойд Африкийн орнуудын иргэн аж. Түүнчлэн Хойд Европ, АНУ, Канад зэрэг улсын иргэд “Исламын улс” бүлэглэлд олноор элсчээ. Дашрамд дурдахад, Исламын улс террорист бүлэглэлд элсэхийн тулд 23 асуултад хариулах ёстой байдаг аж.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • МОНГОЛ (202.179.25.218)

    2018-01-14

    АЛАН ХЯДАГЧИДТАЙ НИЙЛСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ АЛАН ХЯДАГЧ ГЭЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ.